Б.Наранхүү: Оросуудаас төмөр замын 50 хувийг “хусаад” ирэх аавын хүү гарч ирнэ

2016 оны 12 сарын 15

Монголын улстөрд популизм хийх нь өндөр оноо авдаг “үзүүлбэр” болохыг өнгөрсөн жилүүдэд баталлаа. Харамсалтай нь поп-уудын үг, үйлдэл үргэлж буруу тийш нь чангаадаг. Харин шударга үнэнийг хэлсэн хүнийг хардаж сэрдэн, хамтрахаас зугатаж, хүчгүйдүүлдэг жишиг тогтчихоод байна. Эрдэнэтийг үндэсний компани болгосон үйл явцад “Ард түмэндээ хувьчилж, үнэгүй тараана” гэж хэлсэн улстөрчид “од” болж, үр ашиг, бизнесийн орчинг эрүүлээр дүгнэсэн эдийн засагчид “урвагч” гэж харагдах боллоо.

Ийм цаг үед УИХ-ын гишүүн Б.Наранхүү өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэрээр “Эрдэнэтийг Монголдоо олоод ирсэн залууг битгий шантруул. Оросын тал өөрт ашигтай үнээр зарлаа гэж байхад Монголын Засгийн газар үүнийг буруутгах уу. Манай баялгийг гадныхантай хуваадаг байсныг эх орондоо аваад ирлээ шүү дээ. Ийм залуусын зүрх сэтгэлийг битгий мохоо. Олимпоос алт авсны дараа бид тамирчдаа алтан медальтай л ирнэ гэдэг хүлээлттэй болсон шүү дээ. Үүн шиг боломжгүй санагддаг зүйлийн үүд хаалгыг нээж өгч байгаа юм. Оросод байсан 49 хувийг аваад ирлээ. Магадгүй дараа нь хэн нэг нь оросуудаас Төмөр замын 50 хувийг “хусаад” ирэх ч юм билүү. Улстөрчид үүнийг дэмжиж, боломжийг нээж өгөх хэрэгтэй. Эхний авчирсан хүнийг бөөнөөрөө нийлээд алаад хаячих юм бол дахин ийм сэдэл хэнд ч төрөхгүй. Би Ц.Нямдорж гуай, Ж.Батзандан нарыг ойлгодог. Тэдний толгойд Эрдэнэтийн 49 хувийг аваад ирж болно гэсэн ойлголт огт байхгүй. Үлгэр шиг л санагдаж байгаа. Үлгэрээ худлаа л гэж бодож яваа шүү дээ“ гэсэн юм.

Үнэхээр ч шинэ Монголын залуус дэлхийн зах зээлд гол тоглогч болж, гадны томоохон компаниудийн хувийг эх орондоо авчрах үүд хаалга Эрдэнэтээр нээгдсэн. Үүнийг дэмжиж, таатай орчинг бий болгох нь улстөрчид, эрх баригчдын алсын хараатай шийдвэрээс шалтгаална.

Ё.Чулуун

 

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
surmaa(183.106.140.173) 2016 оны 12 сарын 17

iim mangar nun ih hurald suuj bna gedeg ni uuruu manai emgenel bolood gashuun unen arai ch dee

0  |  0
uuuuu(202.21.106.120) 2016 оны 12 сарын 15

ОРОСЫН ХӨРӨНГӨ МОНГОЛД БАЙХГҮЙ БОЛСОН НЬ ОРОСЫН ХАМГААЛАЛТ МОНГОЛД БАЙХГҮЙ БОЛЖ БАЙГААТАЙ АГААР НЭГ. ТИЙМЭЭС ОРОСОД НЬ БУЦААГААД ӨГСӨН Ч БУРУУТАХГҮЙ.

0  |  0
naruto(103.57.95.44) 2016 оны 12 сарын 15

тэгдэг бол гоёоо. даанч наранхүү мэтийн гөлөг чадахгүй хоосон ам

0  |  0
Монгол хүн(66.181.189.174) 2016 оны 12 сарын 15

1992 ОНД ИРАК КУВЭЙТРҮҮ ДАЙРААД ЭЗЭЛСЭНИЙ ДАРАА 30 ААД УЛС ЭВСЭЛ БОЛЖ ЧӨЛӨӨЛЖ БАЙСАН ЭНЭ НЬ КУВЭЙТТЭЭ БИШ ЭНЭ ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ТЭНД БАЙСАН БОЛОХООР ЮМ ШҮҮ ДЭЭ. ОРОСУУД ТӨМӨР ЗАМЫН ХУВИА МОНГОЛД ӨГЧИХВӨЛ ОРОСЫН ӨМЧ БАЙХГҮЙ БОЛНО ГЭСЭН ҮГ ЭНЭ САЙН ЗҮЙЛ БИШ. СҮЙРЭХ УСАН ОНГОЦНООС ХУЛГАНУУД НЬ ЗАЙЛЖ ОДДОГТОЙ ЯГ АДИЛ ЗҮЙЛ БОЛООД БАЙНА.

0  |  0
zochin(122.201.23.146) 2016 оны 12 сарын 15

Negent munguu tuluud mongoldoo avaad irsen 49 huviig uls ter avsan zaluutai heleltsee hiigeed hudaldaad avchihaach. tegeedl asuudal shiidegdchih yum bishuu. uls turchid hudlaa shoudaj baihaar 500 saya dolllariig bosgood hudaldaj avaad ard tumend ugchihuuch chaddag yum bol.

0  |  0
mgl m(103.23.51.3) 2016 оны 12 сарын 15

noxoin gulug ene mgl s mungutei nolson bolxoos mongold mungu oruulj irsen xun bish shuu dee

0  |  0
mgl m(103.23.51.3) 2016 оны 12 сарын 15

noxoin gulug ene mgl s mungutei nolson bolxoos mongold mungu oruulj irsen xun bish shuu dee

0  |  0
mgl m(103.23.51.3) 2016 оны 12 сарын 15

noxoin gulug ene mgl s mungutei nolson bolxoos mongold mungu oruulj irsen xun bish shuu dee

0  |  0
Ard(27.123.214.104) 2016 оны 12 сарын 15

Ene hyn hen be.Iy hiisen hyn be.Nuguu gazriin naimachin gegddeg hyn mun yy?

0  |  0
Gxd(202.131.238.35) 2016 оны 12 сарын 15

Хусахдаа хууль дүрэмийнх нь дагуу хусвал дургүйцэх юун билээ хаанаас босгосон хэний мөнгө нь тодорхойгүй хуулиа уландаа гишгэж авчихаад эргээд зөвхөн өөртөө хэдэн төгрөг унагачихаад мөнгөний эзэн хэн нэгэн хужаад өгчихвөл ...

0  |  0
Агь(182.160.2.13) 2016 оны 12 сарын 15

Нямдорж Батзандан нар коммунист сэтгэлээнээсээ салаагүй гарууд. Нэг их л баатарлаг болох гэсэн новшнууд.

0  |  0
Зочин(103.14.36.6) 2016 оны 12 сарын 15

Эдийн засгийн хувьд Монгол Улсад оросын эрх ашиг байхгүй болох нь үндэсний аюулгүй байдал талаасаа зөв юм уу, буруу юм уу

0  |  0
RAASHID(150.129.140.245) 2016 оны 12 сарын 15

Энэ ер нь юу хийж ямар баялаг бүтээсэн болоод ингэж ТОМ ТОМ БААДАГ БАНДИ вэ??????

0  |  0
Мандуул(202.21.117.114) 2016 оны 12 сарын 15

Наранхүү маш зөв хэлсэн байна. Оросын өмчийг нэг Монгол залуу аваад л ирсэн байна шүү дээ. Эрдэнэт одоо 100% монголын өмч болоод байгаа юм биш үү. Эргүүлж Орост нь өгөх гээд байгаа юм уу?

0  |  0
pp(202.179.16.49) 2016 оны 12 сарын 15

20n hedhen nastai zaluu yamar biznes hiiheeree erdenetiin 49 huviig avdag yum ene bol luivarshdee Naranhuu gazriin luivarchin yu yariad bn

0  |  0
Зочин(202.21.106.149) 2016 оны 12 сарын 15

ЭНЭ Ч ЯАХАВ. ЭЛБЭГДОРЖЫН АРД ТҮМНЭЭСЭЭ ХУЛГАЙЛСАН ХУЛГАЙН ХЭРГИЙГ Л ӨМГӨӨЛЖ БАЙГАА ЦАРАЙ НЬ ЭНЭ. ОРОСУУД ЭРДЭНЭТИЙГ МОНГОЛЫН ТӨРД ӨГӨХ ГЭСЭН Ч ХУЛГАЙЧУУД ЗАМААС НЬ ШАААСАН ХЭРЭГ. НАРАНХҮҮ БОЛ ЯАХАВ, ХӨГШИН ХҮҮХНИЙ ӨВРӨӨС Л ЮМ ШАААХДАА САЙН БАЙХ.

0  |  0
я(119.40.97.107) 2016 оны 12 сарын 15

Оюу толгойн 54 хувийг хусаад ирэх хоншортон бна уу

0  |  0
Top