СҮХБААТАР: Хөдөө аж ахуйн тооллого 42.6 хувьтай байна

Админ | Zindaa.mn
2016 оны 12 сарын 16

Улс орон даяар жилийн эцсийн өрх, хүн ам, хөдөө аж ахуйн тооллого энэ сарын 07-17-ны өдрүүдэд явагдаж байна. 2016 оны 12 дугаар 14-ний байдлаар тооллого Сүхбаатар аймгийн хэмжээнд 42.6 хувьтай байгаа аж. Тус аймгийн Баяндэлгэр сум хамгийн өндөр буюу 98.9 хувьтай байгаа бөгөөд нийт малтай өрхийн тоо 1148, малчин өрх 969 тооллогод хамрагдахаас 1135 өрх хамрагдаад байна. Харин Түмэнцогт сум хамгийн бага буюу 4.4 хувьтайгаар тооллогын ажил явагдаж байна.

Аймгийн хэмжээнд нийт 9491 малтай өрх, 6858 малчин өрх мал тооллогод хамрагдах юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top