Монголбанкны Захирлуудын зөвлөл хуралдаж бодлогын хүүг 10.5 хувиас 4.5 хувиар нэмэгдүүлж 15 ХУВЬ болгох шийдвэрийг өнгөрсөн наймдугаар сарын 18-нд гаргасан билээ. Ингэснээр Монголбанк түүхэн дэх хамгийн өндөр хувиар бодлогийн хүүгээ өсгөв.
Ийн бодлогын хүүгээ өсгөх шалтгаанаа "Монголбанкны мэдэгдэлд дурдсанаар “Хэдийгээр инфляци бага түвшинд хадгалагдаж байгаа ч төгрөгийн ам.доллартай харьцах ханш долдугаар сарын эцэстэй харьцуулахад 7.9 хувиар суларсан үзүүлэлттэй байна. Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 602.0 сая ам.доллараар сайжирч, урсгал тэнцлийн алдагдал хоёр дахин буурлаа. Иймд Монголбанк төгрөгийн ханшийг хамгаалах, эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор төгрөгийн активын өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна” хэмээн тайлбарласан байдаг.
Хэдий бодлогын хүүг өсгөсөн нь нэг талд дампуурч буй банкуудыг аврах үйлдэл мэт боловч нөгөө талд иргэд, ААН-үүдэд тийм ч сайн зүйл биш юм. Учир нь бодлогын хүүгийн түвшин хэр байхаас хамаарч арилжааны банкуудын зээлийн хүү тогтдог гэсэн үг юм. Иймээс ч энэ сарын 19-нд Мөнгөний бодлогын зөвлөлийн хуралдаанаар бодлогын хүүг бууруулах уу, эсвэл өсгөх шийдвэр гаргах уу гэсэн хүлээлт нийгэмд хэдийнээ үүсээд байгаа юм.
Энэ талаар зарим эдийн засагчдын байр суурийг онцлон хүргэе.
Д.Ангар: Бүх зээлийн хүүг дээш нь 4.5%-р татна. ЗГ-ын бонд ч нөлөөлнө
Бодлогын хүүг 4.5%-р өсгөж 15%-д хүргэх нь банкны секторт ашигтай. Харин бусад аж ахуйн нэгж, иргэдэд маш халтай. Бүх зээлийн хүүг дээш нь 4.5%-р татна. ЗГ-ын бонд ч нөлөөлнө. Бизнесийн зээл 25% байсан бол одоо 30%-д хүрнэ гэсэн үг. Хөрөнгийн биржид бонд гаргахаар төлөвлөж байсан 2-3 төсөл яригдаж байсан. Бүгд нам зогслоо доо хөөрхий!!!
Монголбанк өөрийн хариуцдаг банкны сектороо ямарч үнээр хамаагүй хамгаалж байна. Аварч байна. Буруутгах аргагүй. Харин манай Санхүүгийн Зохицуулах Хороо ядаж нэг мэдэгдэл гаргадаггүй юм байх даа!! Дампуурч дууслаа шүү дээ, банкнаас бусад санхүүгийн зах зээл!!!
Д.Лхагвасүрэн: БОДЛОГЫН ХҮҮ ХЭМЭЭX БОЛДОГГҮЙ "БОР ӨВГӨН"
Бодлогын хүү өсөхөөр төгрөг сайжирч, доллар буурна гэсэн үндсэн тайлбартайгаар Монголбанк хүүгээ өсгөжээ. Хүү өсвөл өөрийн мөнгөний ханш сайжирна гэдэг бол энгийн, боломжийн ойлголт. Гэхдээ зөвхөн ассет (or arbitrage) талын ойлголт. Бусад олон хүчин зүйл бий. Жишээ хэлье.
Яг ийм том, бас гэнэтийн нэмэлтийг Оросын төв банк 2014 оны сүүлээр хийсэн юм. Тэд нэгхэн шөнийн дотор бодлогын хүүгээ 10.5 хувиас 17.0 хувь хүртэл ОГЦОМ ихээр нэмсэн. Гэсэн ч рублийн ханш улам унасныг та бид мэднэ (доорх эшлэлийг бас харна уу). Энэ нь бусад хүчин зүйлс чухал гэдгийг нотолно.
Ер нь хүүг хурдан унагаж, удаан өсгөдөг арга илүү ойлгомжтой шийдэл. Саяхны жишээ гэхэд, АНУ бодлогын хүүгээ 0.25 хувиас 0.5 хувь хүртэл нэмэхээ бараг 5 жил олон талаас нь ярьж байж шийдсэн. Харин тэд хүүгээ 5.5 хувиас 0.25 хувь болтол огцом буулгахдаа огт эргэлзээгүй. Европт ч гэсэн ийм практиктай.
СЭЗДС-ийн Санхүү удирдлагын тэнхмийн зөвлөх Ж.Дэлгэрсайхан: Бодлогын хүүг удаан хугацаанд өндөр явуулж болохгүй
"Би хувьдаа Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ бууруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Улс орны эдийн засаг, төсвийн байдал хүнд байгаа энэ үед бодлогын хүүгээ удаан хугацаанд өндөр түвшинд барьж болохгүй. Мөнгөний бодлогын зөвлөл өмнөх бодлогын хүүг огцом нэмсэн ч үүнийгээ тодорхой хугацаанд нь барих ёстой юм. Ер нь засгийн газраас хэрэгжүүлж буй бодлоготой нийцүүлэх үүднээс Төв банк бодлогын хүүгээ нэмснийг би буруутгаж үздэггүй. Түүнчлэн Монголбанк төсвөөс гадуурх төслүүдээ хумисан нь ч нэг талдаа зөв юм. Харин бодлогын хүүг удаан хугацаанд өндөр явуулж болохгүй. Мөнгөний бодлогын зөвлөл шийдвэрээ эргэж харах байх гэж бодож байна" гэлээ.
Мөнгөний бодлогын зөвлөл нь 14 гишүүнээс бүрддэг бөгөөд тус зөвлөлийн есөн гишүүнийг Монголбанкнаас томилсон бол дөрөв нь хараат бус хөндлөнгийн судлаач, эдийн засагчид юм. МБЗ нь жилд дөрвөн удаа буюу 3, 6, 9, 12 дугаар саруудад хуралдаж, мөнгөний бодлогын шийдвэр гаргадаг.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 2 )
АНХААР!!!\n\nWhatsAp 971545539609.\nИмэйл: drmalathi91@gmail\nTelegram: 971545539609\n\nБөөр шилжүүлэн суулгах мэс засал хийдэг МАНИПАЛ ЭМНЭЛЭГ-т тавтай морил. Хэрэв танд асуудал тулгарвал их хэмжээний өрийг төлөхөд мөнгө хэрэгтэй юу? Яаралтай хэрэгцээнд зориулж хэрхэн мөнгө босгох вэ? Хүлээгээрэй, яагаад бөөрийг маш сайн үнээр (400,000 доллар) зарах талаар бодохгүй байгаа юм бэ, анхных нь жинхэнэ донор эсэх нь эргэлзээтэй учраас хагалгааны өмнө төлдөг, би Энэтхэгийн MANIPAL HOSPITAL-ийн доктор Малати. Бид дэлхийн өнцөг булан бүрт байдаг. АНУ, Малайз, Япон, Хятад, Грек, Турк, Нигери, Австрали, Арг
ҮНЭГҮЙ.МН НЭРТЭЙ ҮНЭТЭЙ БОЛЧИХСОН МӨНГӨ НЭХСЭН , ҮНЭРХСЭН, ААШТАЙ АВГАЙ ШИГ АРГА НЬ ОЛДОХГҮЙ САЙТАД БИТГИЙ ЗАРАА ТАВИАРАЙ . ОЛНЫ ЗАРААР ООДРООД ОЛСОН ЖААХАН МӨНГӨ НЬ ХАТГААД БАЙГАА САЙТААР БИТГИЙ ҮЙЛЧЛҮҮЛЭЭРЭЙ.