БНСУ-ын Соёлын яамны санхүүжилтээр Монгол Улсын зарим ерөнхий боловсролын сургуулиудад “Баярлалаа бяцхан ном” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн сургуульд Номын сангийн төсөл амжилттай хэрэгжиж байна. Төслөөс энэ номын сангийн танхимыг иж бүрэн шинэчлэн засварлаж, сургалтын тоног төхөөрөмж, дэлгэц, компюьтeрүүд, хамгийн сүүлд шинээр хэвлэгдсэн 2000 ширхэг номын хамт өгчээ.
Төсөл хэрэгжсэнээр хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, гэрийн даалгавараа хийх, бие даан суралцах орчныг сайжруулах зэрэг олон давуу талууд үүсч байгаа юм.
Д.Отгонбавуу /Дорнод аймаг/
Сэтгэгдэл ( 0 )