“Зоос” банкийг төрд шилжүүлсэнтэй холбоотой маргааныг шүүх хурал хойшлогджээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 18

  “Зоос” банкийг одоогоос 7 жилийн өмнө 2009 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Пүрэвдорж тушаал гаргаж татан буулгах, эрх хүлээн авагч томилох шийдвэр гаргасан байдаг. Энэхүү шийдвэрийг тус банкны хадгаламж, жижиг хувьцаа эзэмшигч нар хууль бус гэж үзэж олон жил хөөцөлдсөн ч шийдвэр гараагүй. Улмаар эрүүгийн хэрэг  бус захиргааны маргаан болж хувирсан юм. Тэгвэл саяхан дээрх хадгаламж, жижиг хувьцаа эзэмшигч нар Захиргааны хэргийн шүүхэд энэ асуудлаар гомдол гаргасан юм байна.

Шүүх хурал энэ долоо хоногт болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. 

                                      Т.Амараа

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.242.243.36) 2016 оны 12 сарын 18

Ганц шөнийн дотор л булаагаад авсан биз дээ. Цаг хугацаа гэж ямар ч арын хаалгагүй шалгуур байна аа нөхөд өө.

0  |  0
Top