ӨМНӨГОВЬ: Говийн бүсийн аймгуудын англи хэлний олимпиад болж байна

Админ | Zindaa.mn
2016 оны 12 сарын 18

Өмнөговь аймгийн Засаг даргын “Бид хамтдаа” хөтөлбөрийн хүрээнд “АНГЛИ ХЭЛТЭЙ ӨМНӨГОВЬ” дэд хөтөлбөрийг ирэх 4 жилд хэрэгжүүлэн Өмнөговьчуудынхаа хэлний мэдлэг чадварыг дээшлүүлэхээр зорин ажиллаж байна. Аль болох өргөн цар хүрээг хамарсан үр дүнтэй ажлуудыг зохион байгуулах бөгөөд анхдагч арга хэмжээ бол Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгуудын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулсан “Англи хэлний бүсийн олимпиад” юм. 

Уг олимпиадыг “Англи хэлтэй Өмнөговь” дэд хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгаас сонгогдон гарсан УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Л.Энхболд нар санаачилан аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд говийн бүсийн аймгуудын хэмжээнд зохиогдож байгаагаараа онцлог, үр дүнтэй ажил болж байна.

Говийн бүсийн аймгуудын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй англи хэлний олимпиадад нийт 4 аймгийн 2368 сурагч мэдлэг чадвараа сорин өрсөлдсөнөөс шалгарсан 30 гаруй сурагч англи хэл дээр илтгэл танилцуулж тэргүүн байрын төлөө өрсөлдсөн юм. 

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top