Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны гуравдугаар сарын 11-ний 72 дугаар тогтоолоор хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг шинэчлэн тогтоосныг ББСБ-ууд нь 2017 оны 01 дүгээр сарын 01 гэхэд хангасан байх ёстой. Хороо тогтоолын биелэлтийг хангуулах талаар зохих арга хэмжээг авч ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар нийт 509 ББСБ-ын 60 хувь нь хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хангажээ. Мөн 15 хувь нь хөрөнгөө нэмэгдүүлэх хүсэлт ирүүлснийг шийдвэрлэхээр Хороо холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан ажиллаж байна.
Бусад ББСБ-уудад үлдэж байгаа хугацаанд хүсэлтээ ирүүлж, хөрөнгөө нэмэгдүүлэхийг СЗХ-оос зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )