Б.Батболд: Монгол Улс, Турктэй визгүй зорчдог асуудлыг эргэн харах ёстой

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 20

 Монгол, Турк хоёр улсын хооронд харилцан визгүй зорчих гэрээг Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед үзэглэсэн. Хоёр улс хоорондоо харилцан визгүй зорчиж байгаа асуудлыг эргэн харах ёстой гэдгийг манай судлаачид онцолж байна.

Учир нь Туркийн цагдаагийн ажилтан ОХУ-аас Туркт суугаа Элчин сайд Андрей Карловыг буудаж, амь насыг нь хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан Уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболд Турктэй визгүй зорчиж буй асуудлыг эргэн харах шаардлагатай гэдгээ илэрхийллээ.

Тэрээр “Өнөө өглөө авсан хоёр түгшүүртэй мэдээ өөрийн эрхгүй анхаарал татав. ОХУ ын элчин Туркэд алагдсан тухай, мөн Берлинд Францад болсонтой адил үйл явдал болжээ. Нэг талаас бид ямар сайхан тайван улсад амьдарч байгаагаараа бахархах бодол нөгөө талаас энэ үйл явдалууд бидэнд шууд ба шууд бус утгаар хэрхэн нөлөөлөх талаар бодож үзэв. Турктэй Монгол улс Н.Алтанхуягийн Засгийн газрын үед визгүй харилцан зорчих гэрээ байгуулсан.

Учир нь Исламын улс гэгчид алан хядагчид Турк, Саудын арабаар дамжин очиж байгаа нь нэгэнт ил болсон. Тун удахгүй Курдүүд болон Сири улсаас шахагдсан алан хядагчид Турктэй байлдаж эхлэх болов уу. Туркэд ойр ойрхон гарч буй дэлбэрэлтүүд болон бусад нөхцөл байдал дайны галд Турк өртөнө гэдгийг Олон улсын судлаачид сануулах болсон  зэрэг нь ингэж бичихэд хүргэж байна. Тиймээс цаг алдахгүй визгүй зорчиж буй асуудлыг дахин авч үзэх шаардлагатай” гэжээ.

Т.Амараа

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Chimgee(202.9.41.228) 2016 оны 12 сарын 21

Zov shuu viztei bh estoi

0  |  0
uyach(103.212.119.138) 2016 оны 12 сарын 20

nirgesen xoino ni xashgiraxguin tuld odoo biztei bolgo

0  |  0
demjij bna(180.22.33.194) 2016 оны 12 сарын 20

Mash zow helsen bna. Odoo iim muslam shashintai ornuudtai wizgui zorchidog oron gej Mongoloos oor baihgui gej helehed bolno.Sayhan Finliandaar damjin Spani ruu yawj baihad namaig mongol ch ni muslam shashintai oron geed boon har nomrogtei,bawgar har sahaltai nohduudtei tusgai shalgalttai hooloigoor oruulj hel newtruulj baisan. Manaih yapond ajillaj amidardag sayhan hariltsan ajillah shugamaar arabiin ornoos sanal ireed deed albaniihand sanal bolgohod shuud l zowshooroogui uchiriig ni asuuhad deerees mash zahiramj garsan gedeg hariult ogch bna lee.

0  |  0
demjij baina(122.201.22.48) 2016 оны 12 сарын 20

huniig balaigaar n duudaad baigaa humuus denduu haralgan bn daa, Batboldiin huvid argagui uur untsuguus mergejliin uudnees harj anhaaruulj bn

0  |  0
хххх(66.181.187.224) 2016 оны 12 сарын 20

Зөв л юм хэлсэн байна шдээ. Лалын террористууд орж ирээд бөмбөг дэлбэлээд эхэлбэл хэн ч, хаа ч үхэж мэднэ шдээ.

0  |  0
ааааа(203.91.112.198) 2016 оны 12 сарын 20

худлаа битгий балайраад бай чи юугаа мэддэг юм худлаа сүржигнээд л

0  |  0
zochin(90.188.250.118) 2016 оны 12 сарын 20

Турктэй визтэй байх нь зүйтэй, визгүй, шууд нислэгтэй гээд ямар ч этгээд ороод ирэх магадлалтай, манай аюулгүй байдалд баталгаагүй, эрх баригчид анхаарах бизээ.

0  |  0
Unen(103.229.123.80) 2016 оны 12 сарын 20

Bitgii balait.

0  |  0
Top