ДОРНОД: Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулна

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 20

Дорнод аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаанаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас төрийн байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах талаар илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хамтран ажиллах саналын хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлаг, 14 сумын ЗДТГ, Хилийн цэргийн анги, “ДБЭХС” ТӨХК, “Дорнод НАА” ОНӨААТҮГ, Адуунчулууны уурхай зэрэг 30 гаруй байгууллагад албан тоот хүргүүлж санал солилцсон тухайгаа хурлын үеэр онцоллоо.

Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, зохион байгуулалтын ажлын хүрээнд Татварын хэлтэс, ХХААГ, ОБГ, Хэрлэн голын сав газрын захиргаа зэрэг нийт 13 байгууллагатай хэрхэн хамтарч ажиллах талаараа танилцууллаа. Үүнд, Боловсрол, соёл, урлагийн газартай “Эко сургууль” хөтөлбөрийг эхлүүлэх, байгаль орчныг хамгаалах уламжлалт ёс заншил, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хүүхэд, залууст төлөвшүүлэх талаар хамтран ажиллах, ГХБХБГ-тай Орон нутгийн хамгаалалтанд авсан газруудын зөрчилтэй нэгж талбарын зөрчлийг арилгах, мэдээлэл цуглуулах, газрын нарийвчилсан хэмжилт зураглалын ажлыг хамтран хийх, ХХААГ-тай бэлчээрийн менежментийг сайжруулах, худаг уст цэгийг паспортжуулах, тулгалт хийх зэргээр хамтран ажиллах талаар танилцуулж, санал солилцсоноор өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top