Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлөөс уул уурхайн салбарын шилдэгүүдээ шалгарууллаа. Уул уурхайн салбарын “Тэргүүний хөрөнгө оруулагч” аж ахуйн нэгжээр Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийг шалгаруулсан байна. Тус компани нь сүүлийн жилүүдэд улс болон орон нутгийн төсөвт 423,1 тэрбум төгрөгийн татвар, ноогдол ашиг төвлөрүүлж, Өмнөговь аймгийн төсвийн орлогын 70 хүртэлх хувийг дангаараа бүрдүүлж, аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулсан тул уул уурхайн салбарын 2016 оны “Тэргүүний хөрөнгө оруулагч” аж ахуйн нэгжээр батламжилжээ.
Компанийн захирал Р.Сэддорж “Монгол Улсын эдийн засаг хямарч, томоохон уул уурхайн компаниуд хүнд байдалд орж байхад 50 жилийн түүхтэй “Тавантолгой” ХК нь нэг ч удаа үйл ажиллагаагаа зогсоохгүй өр зээлгүй, амжилттай ажиллаж ирлээ. Энэхүү шагнал нь манай компанийн нийт ажилчидын хүч хөдөлмөрийг өндөрөөр үнэлсэн явдал юм. Нийт хувьцаа эзэмшигчид, Ажилчид, Төлөөлөн удирдах зөвлөл, хамтран ажилладаг түншүүдийн минь хөдөлмөрийн үр шим байлаа” гэсэн юм. “Тавантолгой” ХК нь аймагтаа хөрөнгө оруулалт, төсвийн ихэнх хувийг бүрдүүлээд зогсохгүй орон нутгийн иргэдэд нэг тонн нүүрсээ өөрийн өртгөөс нь 50-70 хувь хөнгөлөлттэй үнээр 8000 – 15000 төгрөгөөр өгч, нийгмийн хариуцлагатай ажиллаж иржээ. Компанийн үйл ажиллагаа тасралтгүй сайн ажиллаж ирсэн нь нэг тонн нүүрснээс авах татвар хамгийн өндөр, бага зардлаар сайн менежменттэй ажиллаж ирсэнтэй холбоотой гэж уул уурхайн салбарынхан онцолж буй юм. “Тавантолгой” ХК-ны 51 хувийг Өмнөговь аймаг эзэмшдэг ба өндөр ашигтай ажиллах үедээ аймгийн төсвийн 70 хүртлэх хувийг бүрдүүлж иржээ.
Т.Амараа
Сэтгэгдэл ( 8 )
” Erdenes tavan tolgoi ” metiin zarim negen komfaniud ni ajillaad baidag hernee , ( shuluuhan helehed ) hurs huulj bn , nuurs olborloj baina , tegsen murtluu urund orood baidag , uunii hor urshig ni nuguu gereenuud shuu dee 2013 , 2015 onii gereenuud , zarim neg uul uurhain komfaniud ni buhel buten aimgiinhaa ( tuduv)-n 70 orchim %-g dangaaraa burduulsen baih jisheetei sonin shuu . . . .
Sain Compani shuu
Ajnai tomoo tom bur tomorch uls ornoo oligtoihon hugjuuleerei mcs odjargal mak nyamtaishir ta 3 iig mongolchuud bugdeeree bultiitel harj goridoj bgaa shuu
ajnaigiih uu
ajnaigiih uu
ajnaigiih uu
энэ бас ямар луйвар вэ?