“Тулга” сувилалд менежментийн хувьчлал хийнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 23

   Манай улсын хэмжээнд мэргэжлээс шалтгаалах өвчний сувилал ердөө дөрөвхөн байдаг байна. Үүнийг нэг нь Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 2003 онд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор “Тулга” сувилал нэртэйгээр байгуулагдсан байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд тус сувилал нь ямар нэгэн яаманд харьяалалгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн нь өнөөдөр төсвийн хувьд хүндхэн нөхцөл байдлыг үүсгээд байгаа юм. Тиймээс сүүлийн дөрвөн жил аймгийн удирдлагуудын зүгээс ЭМЯ, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зэрэг хэд хэдэн газарт харьяалалдаа авахыг удаа дараа хүссэн боловч дээрх байгууллагуудаас энэхүү сувиллыг хуулийн хүрээнд харьяалалдаа авах боломжгүй гэсэн хариуг ирүүлжээ.

Иймд холбогдох албаныхан хуулийн хүрээнд менежментийн хувьчлал хийвэл илүү үр дүнтэй хэмээн үзэж байгаа юм. Тиймээс өнөөдрийн /2016.12.22/ аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Тулга” сувиллын менежментийн үр дүнг харгалзан хувьчлах талаар хэлэлцэж тодорхой шийдвэрт хүрлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top