Дархан: Оны онцлох аж ахуй нэгж байгууллагууд тодорлоо

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 25

  Дархан-уул аймгийн топ-5, “entrepreneur-2016” оны онцлох аж ахуй нэгжүүдэд шагналгардуулах ёслолын ажиллагааөнөөдөр /2016.12.23/ Нутгийн удирдлагын ордноо боллоо. Энэхүү шагнал гардуулах ёслолын ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн засаг дарга С.Насанбат, засаг даргын Үйлдвэрлэл, дэд бүтэц, хот төлөвлөлт, хууль эрх зүй хариуцсан орлогч дарга Т.Ганболд нарын аймгийн удирдлагууд оролцож оны онцлох байгууллагуудад баяр хүргэв.  Энэ оны онцлох аж ахуйн нэгж буюу ГРАН ПРИ шагналыг “Шарын гол” ХК хүртсэнийг эн тэргүүнд дуулгая.

Оны онцлох аж ахуй нэгж байгууллагуудыг аймгийн хэмжээнд 1998 оноос эхлэн шалгаруулж иржээ. Энэ хүрээнд аймгийн Татварын газар, НДХэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, Статистикийн хэлтсээс холбогдох мэдээ  тайланг авч,аж ахуйн нэгжүүдийн тухайн жилд төлсөн нийт татвар төлөлт, нийт борлуулалт, ажилчдын тоо, санхүүгийн бусад үзүүлэлтүүдийг харгалзан  “ТОП-5” аж ахуйн нэгжийг шалгаруулдаг уламжлалтай. Эдгээр үзүүлэлтээр Дархан Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК, “Дархан Дулааны Цахилгаан станц” ТӨХК, “Шарын гол” ХК, “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК, “Дархан Нэхий” ХК зэрэг таван байгууллага тэргүүлэн аймгийн топ таван аж ахуйн нэгжээр шалгарсан байна.

Харин “Entrepreneur-2016” оны онцлох ААНэгжүүдийг тухайн жилдээ хийж бүтээсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт,  хэрэгжүүлсэн шинэлэг үйл ажиллагаа зэргээр нь үнэлэн  олгодог ажээ. “Entreprenuer-2016”оны онцлох аж ахуйн нэгжээр 16 байгууллага шалгарсан. Тодруулбал, Үйлчилгээний салбарын орон нутгийн оны онцлох Энтрепренер шагналаар “Дархан жоожоо” ХХК, Газар тариалангийн салбарын оны онцлох Энтрепренер шагналаар “Түмэн буудай” ХХК, Даатгалын салбарын оны онцлох Энтрепренер шагналаар “Монгол даатгал” ХХК, Банкны салбарын оны онцлох Энтрепренершагналаар Хаан банкны Дархан салбар, Үйлчилгээний салбарын оны онцлох Энтрепренер шагналаар “Алтан хүнс групп” ХХК, Хүнсний салбарын оны онцлох Энтрепренер шагналаар “Монгол алтан тос” ХХК, Барилгын салбарын оны онцлох Энтрепренер шагналаар  “Минж проперти” ХХК, Эрчим хүчний салбарын оны онцлох Энтрепренер шагналаар “Дархан дулааны сүлжээ” ТӨХК, Усны салбарын оны онцлох Энтрепренер шагналаар “Дархан-Ус суваг” ХК, Жижиг дунд үйлдвэр эрхлэгч оны онцлох Энтрепренер шагналаар “Ариун эх цацал” ХХ, Сайн засаглалыг хэрэгжүүлэгч оны онцлох Энтрепренер шагналаар  “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК,  Дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжих оны онцлох Энтрепренерээр “Өег гурил” ХХК, Хөрөнгө оруулагч оны онцлох Энтрепренер шагналаар “Солар повер интернэйшнл” ХХК, Экспортлогч оны онцлох Энтрепренер шагналаар “Дархан меат фүүдс” ХХК, Үндэсний үйлдвэрлэгч оны онцлох Энтрепренер шагналаар “Дархан минж” ХХК зэрэг байгууллагууд тус тус шагнуулж, батламжаа гардан авлаа. Эдгээр оны онцлох аж ахуй нэгжүүдээр шалгарсан байгууллагууддаа баяр хүргэе.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top