ДОРНОД: 10 дугаар сургууль ”Электрон жаал”-тай боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 03

Дорнод аймгийн 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилт, аймгийн Засаг Даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт “Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулиудад хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцсэн сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын төсөлт ажлуудыг зохион байгуулна” гэж тусгасны дагуу ерөнхий боловсролын сургуулийн физикийн хичээл, электроник, техникийн дугуйланд зориулж,аймгийн хөгжлийн сангийн санхүү  “ЭЛЕКТРОН ЖААЛ” физикийн хичээлийн цахилгаан электроникийн багц хэрэглэгдэхүүнийг аймгийн ерөнхий боловсролын 10 сургуульд хүлээлгэн өглөө.

Сурагчид энэхүү хялбар цахилгаан хэлхээнүүдийг өөрсдөө угсран туршсанаар электрон хэлхээний үндсэн зарчмуудтай танилцан физикийн хичээл дээр олж авсан онолын мэдлэгээ бататгах, физик сэтгэлгээг дэмжих, физикийн инженер техникийн мэргэжилтэн бэлтгэх бүтээлч сэтгэхүй, сэтгэн бодох, зохион бүтээх, шинийг нээх эрмэлзэлийг өдөөж, хүүхдийн хөгжлийг дэмжсэн сургалтын хэрэглэгдэхүүн юм.

Нийт 2008 дасгал ажлын заавартай “Электрон жаал” багц хэрэглэгдэхүүнийг Хэрлэн сумын 1,5,8,12, Шинэ хөгжил, Хан-Уул сургууль, Цагаан-Овоо сумын ЕБС, Халхгол сумын ЕБС, Баяндун сумын ЕБС, Flower сургуулиудад  хуваарилж байгаа бөгөөд багц хэрэглэгдэхүүний нэг бүр нь 140 ,0 мянган төгрөг юм.

Энэ удаагийн хөрөнгө оруулалтыг дээрх 10 сургуульд хуваарилж байгаа ч цаашид БСУГ-аас ийм төслүүдийг санаачлан аймаг орон нутгийн удирдлагын зүгээс дэмжин аймаг орон нутгийг дэмжих сантай хамтран үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэж буйгаа илэрхийллээ.

Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top