ДУНДГОВЬ: 2017 оны анхны ихэр иргэдээ эргэлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 03

Шинэ он гарсаар өнөөдрийн байдлаар Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 7 хүүхэд шинээр мэндэллээ. Шинэ иргэдийн 4 нь хүү 3 нь охин бөгөөд эх хүүхдийн биеийн байдал сайн байна.

Үүгээр ч зогсохгүй 2017 оны анхны иргэд ихрүүд байсан төдийгүй тэд Дундговь аймагт төрсөн юм. Энэхүү билэгшээлтэй үйл явдлыг тохиолдуулан аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ ээжүүд, хүүхдүүдэд баяр хүргэж, гарын бэлэг гардууллаа.

Засаг даргыг төрөх тасагт очих үеэр тус тасгийн хамт олон ажлаа танилцууллаа. 2016 онд тус тасагт 812 эх амаржсаны 82 хувь нь хөдөө сумдаас мөн 110 эх өөр аймгаас ирж төрсөн байна. Эх баригч эмч н.Өлзийбаярын хэлснээр сүүлийн үед эхийн хоололт, хөдөлгөөн, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хийсвэр хагалгаагаар төрөлт нэмэгдсэн байна. Өнгөрсөн оны нийт төрөлтийн 24 орчим хувийг хийсвэр хагалгааны төрөлт эзлэж байна гээд төрөх тасгийн мэс заслын өрөөнд зориулалтын лед гэрэл дутагдалтай байгааг Засаг даргад уламжиллаа.

Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top