ХӨВСГӨЛ: Гурван настай охин галзуу нохойнд уруулжээ

Админ | Zindaa.mn
2017 оны 01 сарын 03

2017 он гарсаар Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд галзуугийн эрсдэлд өртсөн нэг тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, тус суманд гурван настай Э гэгч охин он солигдох мөч буюу 12 дугаар сарын 31-нд баруун чихнийхээ дээд болоод урд талдаа нохойд уруулсан байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгийнхэн охинд нэгдүгээр сарын 1-нд тусламж үзүүлж, оёдол тавьсан бөгөөд 2-ны өдөр галзуугийн эсрэг вакцины эхний тунг хийлгэжээ. Одоогоор ЗӨСҮТ-өөс ийлдэс захиалж ийлдэс эмчилгээг эхлээд байгаа гэнэ. 

Харин охиныг урсан нохойг уяж хяналтад байлгаж байгаа аж. 

О.Анир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top