Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гэр бүлийн зүгээс 2017 оны нэгдүгээр 1-ний өдөр төрсөн Монгол Улсын шинэхэн иргэдэд гарын бэлгээ хүргүүлж хүндэтгэл үзүүллээ. Өнөөдөр Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, БОЭТ-ийн төрөх тасагт шинэ оны эхний өдөр мэндэлсэн эх, нярайд Монгол Улсын Ерөнхий сайдын гарын бэлгийг уламжлан гардуулж, мэндчилгээ хүргэсэн юм.
Бэлгийг гардан авсан ээжүүд "Ерөнхий сайдын мэндчилгээг хүлээн авсандаа баяртай байна. Үр хүүхдээ эрүүл саруу, ухаалаг иргэн болгож хүмүүжүүлнэ" хэмээн амлалт өгсөн байна.
О.Анир
Сэтгэгдэл ( 0 )