Дорнод аймгийн Халх голын сумын Баянхошуу боомтоор Петрочайна Дачин Тамсаг газрын тосоо урагш гаргадаг. Гэтэл өчигдрөөс эхлэн Хятадын талаас боомтоо хаасан гэх мэдээлэл ирсэн юм. Бид үүнтэй холбогдуулан Дорнод аймгийн Гаалийн газартай утсаар холбогдоход “Хятадын талаас он гарснаас хойш хилээ нээгээгүй байгаа. Хил хаах, нээх асуудлыг хоёр улсын хилийн тухай хуулийн тодорхой хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж, хамтарсан гэрээ хэлэлцээр байгуулж байж гүйцэтгэдэг. Одоогоор энэхүү гэрээ хийгдээгүй байгаа учраас албан ёсоор нээгээгүй, хүлээж байна. Монголын талын хилийн боомт бол хэвийн ажиллаж байгаа”гэх хариултыг өглөө.
Бид цаг тухай бүрт нь энэ асуудлаар дахин мэдээллэх болно.
О.Анир
Сэтгэгдэл ( 2 )
Spirt opj ipehgvi zalyychyyd hopdoj vhgvi hed honog bitgii hel jileer haaval taarna
Хужаахэрэггуй гедег биздее