ӨМНӨГОВЬ: Нөөцөд хадгалагдаж буй шинэ, хуучин өвсийг 4500-6000 төгрөгөөр худалдаална

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 05

Өмнөговь аймагт өвөлжилтийн байдал тогтуун байгаа бөгөөд аймгийн нийт нутгаар бага хэмжээний цасан бүрхүүл тогтоод байгаа ажээ. Энэ жил аймгийн нөөцөд 100 тонн өвс, 100 тонн тэжээл бэлтгэх ажил дуусаад байгаа гэнэ. Өвөлжилтийн талаар аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Сүх-Эрдэнэ "Одоогоор өвс тэжээлийн үнийг тогтоох ажлыг зохион байгуулж байна. 2016 онд татсан өвсийг боодлыг нь 6000 мянган төгрөгөөр, хорголжин тэжээлийг нэг уутыг нь 20 мянган төгрөгөөр, хивгийг 11 мянган төгрөгөөр борлуулахаар төлөвлөж байгаа. Манай байгууллага ӨМӨЗО Алшаа аймагтай харилцан гэрээ байгуулж, тэжээл оруулах асуудал ярьж байгаа. Энэ ажил нэгдүгээр сард шийдэгдчих байх" гэлээ. 

Даршамд өгүүлэхэд Өмнөговь аймгийн нөөцөд 2015 онд бэлтгэсэн өвс байгаа бөгөөд түүнийг 4500 төгрөгөөр худалдан борлуулж байгаа ажээ. 

О.Анир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top