Хонгор суманд гарсан малын гоц халдварт цэцэг өвчний голомтыг устгах чиглэлээр холбогдох байгууллагууд өндөржүүлсэн байдалд шуурхай ажилласны үр дүнд өвчний голомтыг нэмэгдүүлэлгүй барьж чадсан гэж аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Батбаяр ярилаа. Өвчний голомтот өрхүүдийн хонийг бүрэн вакцинжуулсан байна. Түүнээс хойш танадалтын 14 хоногийн хугацаанд нэмж өвчин илрээгүй тул нөхцөл байдлыг харгалзан үзээд хяналтын постуудыг энэ сарын сарын 3-ны өдөр татан буулгажээ.
Мөн Монгол Улсын Засгийн газар болон ХХААХҮ-ийн Сайдын шийдвэрээр хонины цэцэг өвчний масс вакцинжуулалт эхэлсэн байна. Урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг өчигдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумаас эхлүүлсэн байна.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 0 )