​ДАРХАН: Цэцэг өвчний хорио цээрийн дэглэмийг бууруулж, хяналтын постуудыг татан буулгажээ

2017 оны 01 сарын 05

Хонгор суманд гарсан малын гоц халдварт цэцэг өвчний голомтыг устгах чиглэлээр холбогдох байгууллагууд өндөржүүлсэн байдалд шуурхай ажилласны үр дүнд өвчний голомтыг нэмэгдүүлэлгүй барьж чадсан гэж аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Батбаяр ярьлаа. Өвчний голомтот өрхүүдийн хонийг бүрэн вакцинжуулсан байна. Түүнээс хойш танадалтын 14 хоногийн хугацаанд нэмж өвчин илрээгүй тул нөхцөл байдлыг харгалзан үзээд хяналтын постуудыг 1 дүгээр сарын сарын 03-ний өдөр татан буулгажээ.

Мөн Монгол Улсын Засгийн газар болон ХХААХҮ-ийн Сайдын шийдвэрээр хонины цэцэг өвчний масс вакцинжуулалт эхэлсэн байна. Урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумаас эхлүүлжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top