Өрхийн тоо 14128 болж өмнөх оноос 243 аар буюу 1,7 хувиар өслөө. Өрхийн тоо өссөнөөр нэг өрхөд ногдох хүн амын тоо буурч 3,2 болжээ.
Хөдөөд 7112 өрхийн 23254 хүн амьдарч байгаа нь нийт хүн амын 51% юм. Аймгийн төвд 3603 өрхийн 11891 хүн, сумын төвд 3413 өрхийн 10370 хүн амьдарч байна.
Нийт өрхийн 76 хувь буюу 10752 нь эрэгтэй тэргүүлэгчтэй, 24 хувь буюу 3376 нь эмэгтэй тэргүүлэгчтэй өрх байна.
Нийт өрхийн 21,1 хувь нь 1 ам бүлтэй, 20,4 хувь нь 4 ам бүлтэй, 18,2 хувь нь 3 ам бүлтэй, 17,8 хувь нь 2 ам бүлтэй, 13,5 хувь нь 5 ам бүлтэй бол 9,6 хувь нь 6 болон түүнээс дээш ам бүлтэй өрх байна. Аймгийн хэмжээнд 18 хүртлэх насны 4 буюу түүнээс дээш хүүхэдтэй өрхийн тоо 718 байна.
Сэтгэгдэл ( 0 )