2016 онд иргэдээс аймгийн Засаг дарга болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж нийт 19531 өргөдөл, гомдол ирүүлснээс 19001 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 97.6 хувтай байна.
Аймгийн засаг даргад хандан 142 өргөдлийг бичгээр ирүүлснээс 77.4 хувийн шийдвэрлэлтэй байна. Мөн 97 иргэн биечлэн уулзсан бөгөөд мөнгөн тусламж хүссэн 23 иргэнд Засаг даргын нөөц сангаас эмчилгээ болон сургалтын зардал, хөтөлбөр арга хэмжээнд зориулан 12,763,100 төгрөгийг олгожээ.
Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 0 )