Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Рашаант багийн “Сайрын худгийн бууц” гэдэг газар малчин айлын 106 хонь, “Үүд” гэдэг газар малчин айлын 56 хонинд халдварт өвчний шинж тэмдэг тус тус илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан энэ сарын 3-ны өдөр өвчилсөн хонинуудаас дээж авч, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь батлагджээ.
Одоогоор Эрдэнэдалай сумын хэмжээнд хөл хорио тогтоогоод байгаад бөгөөд өвчилсөн хонинуудыг устгах, голомтод байгаа хонинуудыг вакцинд хамруулах арга хэмжээ үргэлжилж байгаа юм.
О.Анир
Сэтгэгдэл ( 0 )