ХӨВСГӨЛ: Онц байдал зарласантай холбогдуулан 18-50 насны иргэдийг дайчилна

Админ | Zindaa.mn
2017 оны 01 сарын 09

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын "Хөнжилийн гол", "Мааньт гол"-ын дагуух айл өрх гудамж, хороолол шар усны үерт автсантай холбогдуулан сумын хэмжээнд онц байдал зарлаад байна.

Энэхүү онц байдал энэ сарын 12-ныг дуустал үргэлжлэх бөгөөд сумын 18-50 насны иргэдийг дайчилж, үерт автсан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх үүргийг аймгийн Засаг даргын тамгын газраас өгчээ. 

О.Анир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top