ДУНДГОВЬ: ”Эрдмийн далай” цогцолбор сургууль англи хэлний кабинеттай болов

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 10

Дундговь аймгийн "Эрдмийн далай" цогцолбор сургуульд БСШУСЯ-ын 28 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар англи хэлний кабинетад шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлснээр тус сургууль англи хэлний кабинеттай боллоо. 36 сурагч нэгэн зэрэг хичээллэх боломжтой тус кабинетад зориулалтын ширээ сандал, компьютер, самбар зэрэг тоног төхөөрөмжийг суурилуулсан байна. 

Тоног төхөөрөмжийн тусламжтайгаар жил бүрийн элсэлтийн ерөнхий шалгалтаар сонсох чадварыг шалгах дасгал гүйцэтгэх боломжтой юм. Сурагчдын англи хэлний дуудлага, сонсголыг хөгжүүлхэд ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Тус сургуульд 5-12 дугаар ангийн 750 гаруй сурагч англи хэлний хичээл үзэж байна. Кабинетын нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун нар оролцож дэлхийн хэл болсон англи хэлийг хичээж суралцахыг сурагчдад, сайн шавь бэлдэхийг багш нарт захилаа.

Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top