СҮХБААТАР: Шадар сайд томуугийн дэгдэлт, малын өвчлөлтэй танилцана

Админ | Zindaa.mn
2017 оны 01 сарын 12

Сүхбаатар аймгийн дөрвөн сумын 5 багийн нутагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Өвөлжилтийн болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд ирэх долоо хоногт Сүхбаатар аймагт ажиллахаар болжээ.

Тэрбээр энэ сарын 20-ны баасан гарагт Сүхбаатар аймагт ажиллах бөгөөд үүнийхээ хүрээнд томуугийн дэгдэлт, малын өвчлөл зэрэг цаг үеийн байдалтай танилцахаас гадна хоёр сумын хүн эмнэлэг, Эрдэнэцагаан сумын Гал түймэр унтраах аврах 47 дугаар ангид автомашин өгөх юм.

О.Анир

Эх сурвалж: Сүхбаатар аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top