Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Прокурорын газраас Улсын Ерөнхий прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсээс 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн 4/16 дугаартай мэдээлэл, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн 4/45 дугаартай мэдээллүүдийг нийт прокурор, ажилтнуудад танилцуулж мэдээллийн мөрөөр "Харуул хамгаалалтын албан үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад” зориулсан сургалтыг Улсын Ерөнхий прокурорын 197 дугаар тушаалын хүрээнд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр прокурорын байгууллагын нийт прокурор, ажилтнуудын дунд дотоод ажлын өдрөөр зохион байгуулжээ.
Энэхүү сургалт нь Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/63 тоот тушаалаар батлагдсан "Прокурорын байгууллага, прокурор ажилтны аюулгүй байдлыг хангах журам”-ыг үйл ажиллагаанд нь нэг мөр мөрдүүлсэн, ажилтнуудын мэдлэг мэдээлэл дээшлүүлсэн, прокурорын байгууллагын аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой ажил болжээ.
Сэтгэгдэл ( 0 )