СҮХБААТАР: Эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Админ | Zindaa.mn
2017 оны 01 сарын 13

Сүхбаатар аймгийн Онцгой комисс Нутгийн удирдлагын ордонд хуралдлаа. Аймгийн Засаг даргын 2017 оны А/09 тоот захирамжаар аймгийн Онцгой комиссын гишүүдийг шинэчлэн баталсан байна. Үүнд, аймгийн Засаг даргын орлогч, Онцгой байдлын газар, аймгийн ЗДТГ-ын дарга, Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтэс, Цэргийн штабын дарга нар, мөн ХХААХҮГ, ЭМГ, Цагдаагийн газар, МХГ, БОАЖГ, ГХБХБГ, Боловсрол соёл урлагийн газар, УЦУОШГ, Тагнуулын хэлтэс, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, ДБЭХС-ийн Сүхбаатар салбар, Баруун-Урт сумын Засаг дарга, "Дөрвөлж" ОНӨҮГ, Нисэх буудал, НИК ХХК, Улаан загалмайн хороо, Мал эмнэлэг, сумдын Засаг дарга нар гэсэн бүтэцтэйгээр баталжээ.

Онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчин, малын цэцэг өвчний дэгдэлт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцууллаа. Томуу өвчний дэгдэлт өнгөрсөн оны мөн үеийнхээс буурсан боловч Эрдэнэцагаан, Мөнххаан, Түвшинширээ сумдад өвчлөл өндөр байна. Аймгийн эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд Нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагын 33 хувь, хэвтэн эмчлүүлэгчдийн 50 хувь томуу, томуу төст өвчин эзэлж байна. Мөнххаан суманд гарсан малын цэцэг өвчнөөр 130 хонь өвчилж, одоогоор хорио цээрийн дэглэм тогтоон 83 хонийг устгалд оруулаад байна. Түвшинширээ суманд сэжигтэй тохиолдол гарч, лабораторийн шинжилгээнд дээж хүргүүлээд байна. Улсын Онцгой комиссын ажлын хэсэг энэ сарын 20-21-нд аймагт ажиллахтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг холбогдох газруудад үүрэг болгосноор өнөөдрийн хурал өндөрлөлөө.

О.Анир

Эх сурвалж: Sukhbaatar.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top