БАЯН-ӨЛГИЙ: Сурагчдад “Үндсэн хууль, Үндсэн эрх” сэдвээр сургалт явуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 13

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ЕБС-ийн сурагчдад “Үндсэн хууль, Үндсэн эрх” сэдвээр сургалт явуулахаар болжээ.

Тодруулбал, нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т зааснаар Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон хуульчилсан байдаг бөгөөд энэ өдрийг тохиолдуулан энэ сарын 16-ны өдөр Өлгий сумын 5 бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад "Үндсэн хууль, Үндсэн эрх” сэдэвт сургалтыг зохион явуулах юм.

О.Анир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top