Ж.Батсуурь сайд их дээд сургуулиудын захирлыг хууль бусаар халах ажлаа эхлүүлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 16

 - Эхний халагдах захирал нь АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар аж -

   Дээд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж Их дээд сургуулийн удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг доод тал нь 50 хувь байхаар өөрчилсөн. Үүнтэй холбоотойгоор  БСШУС-ын сайд Ж.Батсуурь  тушаал гаргаж МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, СУИС, МУБИС-ийн удирдах зөвлөлийн даргыг өөрчилсөн. Мөн хуульд өөрчлөлт орсноор сургуулийн удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг нэмэгдүүлсэн юм. Ингэж хууль өөрчлөлт оруулсан нь эрх баригч МАН өөрийн хүнээ сургуулийн захирлаар томилох, сургуулийн захирлуудыг өөрчлөх нь гэсэн хардлага боловсролын салбарт үүссэн юм.

Энэхүү хардлага эхнээсээ биелэлээ олж, их дээд сургуулиудын захирлуудаар Ж.Батсууурь сайд оролдож эхэлсэн байна. Тухайлбал, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг ажлаа өг гэдэг шахалтыг удирдах зөвлөлөөс нь тавьж эхэлжээ. Нэг сарын өмнө АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар ШУА-ийн жинхэнэ гишүүн, доктор Т.Ган-Эрдэнэ, орлогч даргаар БСШУСЯ-ны Хяналт, шинжлэгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга З.Энхболд нарыг томилсон.

Сургуулийнхаа үйл ажиллагааг сүүлийн жилүүдэд амжилттай авч яваа гэж хамт олон нь үнэлж, хууль бус халаа сэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тус сургуулийн багш ажилчид, эрдэмтэн докторууд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БСШУС-ын сайд Ж.Батсуурь нарт захидал хүргүүлжээ.

Тус захидалд “Сүүлийн үед төрийн өмчийн их, дээд сургуулиудын захирал удирдлагыг өөрч­лөх тухай яриа олон нийтийн дунд ил тод яригдах боллоо. Их сургууль нь улс тө­рийн нөлөөллөөс ангид, бие даасан, ака­де­мик эрх чөлөө бүхий байгууллага бо­ло­хыг хуулиар баталгаажуулсан билээ.
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль нь Ази Номхон Далайн Баруун бүсийн шилдэг их сургуулийн нэг болох зорилго дэвшүүлэн, Хөгжлийн бодлогоо боловсруулж, Удирдах Зөвлөлөөр батлуулан ажиллаж байна. Бидний олон жилийн мөрөөдөл болсон Их сургуулийн хотхон Улаанбаатар хотын зүүн дүүрэгт баригдаж эхэллээ. АШУҮИС-ийн Монгол-Японы Сургалтын эмнэлэг, Анагаах ухааны сургууль, Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Оношилгоо, шинжилгээний төв лаборатори, багш ажилчид, оюутан залуучуудын байр бүхий хотхоны эхний хэсгээ 2018 оны зургадугаар сард ашиглалтад оруулахаар шамдан ажиллаж байна.

     Сүүлийн гурван жилд орчин үеийн дэвшилтэт үйлчилгээ бүхий номын сан, судалгааны цөм лаборатори, оюутны ЭКО цогцолбор, Эмзүйн сургуулийн байр, НАСС-ийн Шүдний эмнэлгийн барилга зэргийг шинээр ашиглалтанд орууллаа. Тиймээс мянга мянган оюутан, багш, эмч, ажилтны 70 гаруй жилийн мөрөөдөл болсон бүтээн байгуулалт, төслүүдийг эхлүүлэн идэвх зүтгэл, үр дүнтэй, бидний итгэлийг даан ажиллаж буй одоогийн удирдлагын багийг дэмжин үргэлжлүүлэн ажиллуулахыг танаас хүсье. Бидний хүсэлтийг хүлээн авна гэдэгт гүнээ итгэж Үндсэн хуулинд заасан эрхийнхээ дагуу Танд саналаа илэрхийлж байна” гэжээ.

Сургуулийн захирлыг өөрчлөхтэй холбоотойгоор түүний оронд ирэх хүний нэр ч сонсогдож байна. АШУҮИС-ийн захирлаар БСШУС-ын сайдын зөвлөхөөр ажиллаж буй Ж.Цолмон очиж магадгүй аж. Түүнийг Эрүүл мэндийн сайдаар томилохоор Засгийн газраас нэрийг нь өргөн мэдүүлсэн ч АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг үндэслэлээр хүлээж аваагүй юм. Түүнээс хойш БСШУС-ын сайдын зөвлөхөөр очоод удаагүй байна. Тэрээр одоогийн албан тушаалаа голонгуй байгаа гэх. Сайдын суудлаас мултарсан түүнд одоо тус сургуулийн захирлаас өөр очих өндөр албан тушаал үлдээгүй байх магадлалтай юм.

Шинэ захирлын сураг дуулдсантай холбоотойгоор тус сургуулийн багш, ажилчид “Монголын ард түмэн Монгол ардын намыг сонгосон. Бид ч бас сонгосон. БСШУС-ын сайд ноён Ж.Батсуурь Монгол ардын намын Удирдах зөвлөлийн нэрийг барин улс төрийн бохир шийдвэр гаргахаар улайран зүтгэж байна. Даргын цүнх барьж албан тушаал горилогчдод манай их сургуулийн үүд хаалга хаалттай, сургалт эрдэм шинжилгээний академик байгууллагад гишгэх газар байхгүй болно” гэжээ.

Ийнхүү БСШУС-ын сайд Ж.Батсуурь их дээд сургуулийн захирлуудыг үндэслэлгүйгээр чөлөөлөх ажлаа эхлүүлсэн байна.

Т.Амараа

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(183.81.169.59) 2017 оны 01 сарын 17

ИЙМЭРХҮҮ СҮРЖИН МЭДЭГЛИЙГ ХЭН Ч ГАРГАЖ ЧАДНА. СУРГУУЛЬ БОЛГОНД ГАВЪЯАТУУД, ТӨГСӨГЧИД ЗӨНДӨӨН БАЙГАА, ТЭДНЭЭР ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ АРЬСАА ХАМГААЛАХ ОРОЛДЛОГО ХИЙХ НЬ ЁС ЗҮЙГҮЙ ХЭРЭГ МӨН. ИЙМ БАЙДАЛ БУСАД ТӨРИЙН ӨМЧИЙН ИХ СУРГУУЛЬ ДЭЭР Ч ГАРНА. ТҮҮНИЙГ НЬ БСШУЯ ХҮЛЭЭЖ АВАХ ХЭРЭГГҮЙ. ТӨРИЙН ӨМЧИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛУУД ДЭНДҮҮ ИХ ИДЭЖ УУСАН, ОДОО ХАНГАЛТТАЙ. ХАРИН Ч ХУРДАН СОЛЬ. ГАНЦ АУШУИС- Г БИШ БҮГДИЙГ НЬ СОЛЬ. СОЛИХГҮЙ БОЛ БИД ЗАХИРЛУУДЫН ЛУЙВАР БУЛХАЙГ /ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ОРОЛЦУУЛААД/ АТГ-Т ӨГӨӨД ЗАЙЛУУЛЖ БАС БОЛОХ ЮМ. НЭРЭЭ БААСТААГҮЙ ДЭЭРЭЭ ЗАХИРЛУУД ӨРГӨДЛӨӨ ХУРДХАН ӨГӨӨД ЗАЙЛАХ НЬ ӨЛЗИЙТЭЙ

0  |  0
zochin(122.201.24.219) 2017 оны 01 сарын 17

ene nukhur kharakh tsarayny bolowsrol muutay er ee

0  |  0
Амир(202.21.106.120) 2017 оны 01 сарын 16

Мөнхжаргалыг хурдан зайлуулаачээ

0  |  0
irgen(122.201.21.209) 2017 оны 01 сарын 16

zow

0  |  0
zochin(93.232.70.193) 2017 оны 01 сарын 16

SHUTIS bol ugaasaa buur uneheer yalzarzan gazar. Bolovson huchin gej ah duu, nutag usnijh geed l duuren. Bolovsroltoi hunijg oorsdod n dolignohgui esvel oorijh n orond suuchna gej aij shahna. Oros nomooroo l hicheelee zaana.

0  |  0
Нямаа(202.21.106.134) 2017 оны 01 сарын 16

хал

0  |  0
бөйыө(202.179.18.61) 2017 оны 01 сарын 16

сургалтаа сайжруулаач төгсөж ирж байгаа эмч нар нь үнэхээр муу байх юм

0  |  0
altai(202.179.23.31) 2017 оны 01 сарын 16

Одоо ороход хоолний үнэр жижиг түц үүд их зантай албан хаагчид харагдаж байна сургуулиа ийм төрхтэй болсонд харамсдаг

0  |  0
altai(202.179.23.31) 2017 оны 01 сарын 16

Иим боломж хэзээч олдохгүй эцэг эх өр тавиад сургасаар дуусч байна.анагаахийн сургууль биднийг сурч байхад эмх цэгцтэй эмнэлэгийн орчин угтдаг

0  |  0
алтай(202.179.23.31) 2017 оны 01 сарын 16

Батбаатар их баян хүн одоо болно дөнгөж төгссөн охинийг багш болгоод рёзидэнд магистрт зэрэг явуулаад бусад хүүхдүүдэд и

0  |  0
Сонор(202.21.106.131) 2017 оны 01 сарын 16

Шүдний сургууль Батбаатар захирлыг болохоос өмнө биеэ даасан байртай сургууль болсон байсан. Бас урьд хүмүүсийн бүтээн босгосныг үгүйсгэж зөвхөн өөрөө хийсэн болох нь үнэнд арай нийцэхгүй бхаа.

0  |  0
medee.mn(202.9.41.46) 2017 оны 01 сарын 16

Маныг сонгочихоод одоо уйлан дугаараад яахав дээ улайран дайраад байгаа Цолмон чавганцаа томилогдоод ирэхээр хүлээгээд л авчих та нар эсэргүүцээд нэмэр байхгүй эрх мэдэлд шунасан хүн юу ч хийхээс буцадгүй юм.

0  |  0
Top