БАЯНХОНГОР: Малчдын хүүхдүүдийг 24 цагаар харах цэцэрлэгийг гуравдугаар сараас багуудад нээнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 18

2015 оны жилийн эцсийн тайланг судалгаанаас харахад Баянхонгор аймгийн ажилгүй иргэдийн 115 нь суурь, 645 хүн бүрэн дунд боловсролтой, 1349 хүн техникийн болон мэргэжлийн тусгай мэргэжлийн, 572 хүн дипломын болон дээд боловсролтой байна.

Эдийн засгийн идэвхгүй 20422 хүн байгаагийн 9917 хүн суралцаж байгаа бол 515 хүн гэрийн ажилтай, 698 хүн хүүхэд болон өвчтэй хүн асардаг, өөрөө өвтэй хүмүүс байгаа юм. 

 Ажилгүйдлийн үр дагавар нь хүмүүс ирээдүйдээ итгэх итгэл алдарч, өөрийгөө хөгжүүлэх боломж хязгаарлагдаж, нийгмийн бүхий л үйлчилгээ авахад бэрхшээлтэй болж энэ байдал нь гэр бүлийн байдалд сөрөг нөлөө үзүүлдэг аж. Иймээс ажиллах хүчний багтаамжтай үйлдвэрүүдийг бий болгох, төрийн албанд ажиллаж буй тэтгэврийн насны хүмүүсийг тэтгэвэрт хугацаанд нь гаргах, бүлэг, хоршоо, нөхөрлөл, аж ахуй нэгж үүсгэн ажиллаж байгаа иргэдэд хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлснээр ажиллах хүчинг ажлын байраар хангах замаар нийгмийн тулгамдсан асуудал байсаар ирсэн ажилгүйдлийг бууруулах боломж байгааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрынхан хэлж байна.  

Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй байгаа ажилгүйчүүд 1515 байгаагийн 56.6 хувь буюу 859 иргэн эмэгтэйчүүд, 63.8 хувь буюу 967 иргэн тодорхой эзэмшсэн мэргэжилгүй ажилгүйчүүд, 57.8 хувь буюу 876 иргэн 20-35 насныхан, 42.1 хувь буюу 639 иргэн 35-аас дээш насны удаан хугацаагаар ажил эрхлээгүй эмзэг бүлгийн иргэд эзэлж байна. Тиймээс эдгээр идэвхтэй ажил хайж буй иргэдтэй эргэх холбоотой ажиллах ёстойг аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд хэллээ.  

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал малчдын хүүхдийг харах үйлчилгээ үзүүлэх 24 цагийн цэцэрлэгийг гуравдугаар сарын 1-ээс зургаадугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд сумдын багт ажиллуулахаар төлөвлөсөн. 19 суманд тус бүр нэг цэцэрлэг байна. Тиймээс хувилбарт цэцэрлэг ажиллуулах замаар түр ажлын байр бий болгоно гэсэн байдлаар "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" хөтөлбөрт тусгах саналтай байгааг хэллээ.

О.Анир

Эх сурвалж: Баянхонгор аймгийн ЗДТГ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top