З.Нарантуяа: Намын дарга мэдрэмжтэй, удирдах арга барилтай хүн байх ёстой

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 19

 Ардчилсан намын даргын сонгуулийн сунгаа ид үедээ өрнөж байна. Намын шинэчлэлийн асуудлаар УИХ-ын гишүүн, АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.

АН-ыг шинэчлэх тухай гишүүн бүр л ярьж байна. Намын шинэчлэл юунаас эхлэх ёстой гэж харж байна вэ?

-                Ардчилсан нам бодлогын нам болох ёстой. Өнгөрсөн 2012 – 2016 онуудад манай намаас албан тушаалд томилогдсон хүмүүс хоорондоо олон асуудал дээр үзэл бодлын зөрчилдөөнтэй байсан. Нэгдмэл бодлоготой биш аливаа асуудалд хувь хүний өөрийн үзэл бодол давамгайлж ирсэн. Энэ нь бодлогын нэгдэлгүй нам байсан гэдэг нь харагдсан. Тиймээс бодлогын баримт бичигтэй болохын тулд нийгэм эдийн засгийн асуудлаа шийдвэрлэх үндсэн зарчим, үзэл баримтлалаа тодорхой болгох ёстой. Нам дараагийн удаа засгийн эрхэнд гарахад бодлого нь тодорхой, хийж хэрэгжүүлэх ажил  нь бэлэн болсон байх ёстой. Энэ чиглэлээр шинэчлэл хийе гэж байгаа юм. Хоёрдугаарт нам хариуцлагатай байх ёстой. Хариуцлагатай байна гэдэг нь нам дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг байх ёстой. Манай намынхан өнгөрсөн хугацаанд үзэл бодол, дүрэм журамд захирагддаггүй байдал их гарч байсан байна. Тийм учраас дүрэм журмандаа гишүүн болгон нь захирагддаг байя. Ийм үндсэн чиглэлд өөрчлөлт хийхээр ярьж байна. 

-          АН-ын шинэчлэлийн үр дүнг ямар байгаасаа гэж үзэж байна?

-          -Сая АН-ын их хурлаар цаашид нам ямар байх вэ гэдгээ ярилцаад үндсэн чиглэлээ баталсан. Ер нь бодлогын нам болох ёстой. АН сонгуулиар засгийн эрх барьж бодлого хөтөлбөрөө хэрэгжүүлдэг нам байх ёстой. Бодлоготой нам байсны ач холбогдол нь манай намын ирээдүйд хийх ажил нь хэнд ч ойлгомжтой харагдана. Тийм бодлоготой нам болохын тулд нам өөрөө эхлээд дотоод ардчилалтай байх нь чухал юм. Дотоод ардчилалтай байх нь үзэл бодлын уралдаан бий болж тэр нь бодлого болж байдаг. 

-          АН дотоод ардчилалгүй байна гэлээ. Яагаад хэсэг бүлэг хүн энэ намыг өмчилдөг, ардчилалгүй байдалд хүрчихэв? 

-          Нам ардчилалгүй болсон, бодлогогүй нам боллоо гэдэгт АН-ын дарга буруутай, ерөнхий нарийн бичгийн дарга нь буруутай гэдэг ч юм уу субьектив байдлаар хандахыг хүсэхгүй байна. Манай намын үндсэн дүрэм үзэл баримтлал нь өөрөө гишүүн бүр орж ирээд түгээн дэлгэрүүлээд аваад явахад тодорхой бус байсан. Энэ нь нэг талын зөрчил дутагдал юм. Нөгөө талдаа нам энэ олон жил хурлаа хийгээгүй, гишүүдийнхээ оролцоог хангаагүй, гишүүдийнхээ үзэл бодлыг сонсоогүй явж ирсэн. Намын чиг баримжаа, үзэл бодол цөөхөн хэдэн хүн дээр төвлөрсөн. Тэр хэдхэн хүн дээр төвлөрсөн, цөөн хүний санаа бодол хэзээ ч олонхио төлөөлж чадахгүй. Аливаа асуудал тодорхой үндэслэлгүйгээр, субьектив байдлаар, тухайн хүнд таалагдсан байдлаар гарч байсан учраас энэ байдал нь намыг хаалттай болгож байсан. Дотоод ардчилалгүй, өнөөдрийн ялагдлыг үндсэн шалтгаан болсон. 

-          АН-ын даргын сонгууль болж байна. Намын дарга ямар үзэл бодол, зарчимтай хүн байх ёстой вэ?

-          Олон ургальч үзэлтэй, фракцид хуваагдаж явж байсан энэ намын цаашид удирдаад явна гэдэг маш их мэдрэмжтэй, бүх хүний санаа бодлыг сонсож чадах, удирдах арга барилтай хүн байх хэрэгтэй байна.

Хоёрдугаарт намын дүрэм журам, үзэл санаа үндэс суурин дээрээ ажилдаг шинэ үеийн удирлагын уур амьсгалыг оруулж чадах ийм хүн байх ёстой. Өмнө нь бид алдаж байсан. Сонгуулийн мөрийн хөтөлбөр, нэр дэвших асуудал зөвхөн тодорхой хүрээнд явагддаг байсан бол шинэ намын дарга ингэж ажиллахгүй. Намын дотоод бүтцийн байгууллагуудаа ажиллуулж чадах тийм хүн гарч ирэх ёстой.

-АН залуучуудаа дэмждэггүй гэдэг шүүмжлэл их өрнөдөг. Энэ шүүмжлэлийг та юу гэж харж байна вэ?

- Нам залгамж халаагаа байнга бэлдэж байх ёстой. Энэ намд залуучууд олноороо орж ирж байх, үзэл бодлоо нээлттэй илэрхийлж байх, дүрмээрээ орж ирэх нээлттэй нам байх нь чухал. Ингэж чадвар залуучууд намд орж ирэх боломжоор хангагдана. Нөгөө талаасаа хэн нэгний төлөөний хүн болж залуучууд орж ирэх ёсгүй. Итгэл үнэмшил, үзэл бодол үнэт зүйлээрээ нэгдэж орж ирэх ёстой. Хэн нэг хүний субьектив байдлаас хамааралгүй намын дүрэм журмын дагуу намд орж ирэх ёстой.

 

-          Нам шинэчлэхийн төлөө эхний алхамуудаа хийж байна. Гэвч санасан хэмжээнд АН шинэчлэгдэж чадахгүй бол яах вэ гэдэг асуудал байна л даа? 

-          АН шинэчлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Сонгуулиар АН-д ард түмэн дүн тавьсан. Хэрвээ бид шинэчлэгдэж чадахгүй бол дараагийн ард түмнээс өгөх улс төрийн үнэлгээ ийм л байх болно.

Т.Амараа

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зүүдэл(139.5.218.62) 2017 оны 02 сарын 04

танай намд тийм хүн олдох уу

0  |  0
Зочин(202.21.106.151) 2017 оны 02 сарын 03

Эрдэнэ намын дарга болсон байхад энэ бүхэн чинь зөвхөн мөрөөдөл

0  |  0
орд(202.179.23.160) 2017 оны 01 сарын 28

Бусад улс төрийн намтай харицуулахад АН ямарч нөхцөлд шинчлэгдэх чадвартай улс төрийн хүчин.

0  |  0
irgen(122.201.31.75) 2017 оны 01 сарын 26

ehleed uuruu shinchlegdeh yostoi yum bishii uuriinhuu namiin butehgui humuusiig haitsaalah geed esreg namiin nuhudruu dairch dabshilj baisniig n harj baisan yum baina baga deeree ene bodloosoo salj chadbal ireeduitei uls turch boloh bolomj baigaa gishuun shuu.

0  |  0
ou(202.179.7.109) 2017 оны 01 сарын 21

8ioio

0  |  0
болормаа(43.242.243.59) 2017 оны 01 сарын 21

Наран туяаг дэмжиж байна. Ан л монгол улсыг жолоодож авч явж чадна. Олон parakts хэрэггүй.

0  |  0
Soongo(103.229.120.82) 2017 оны 01 сарын 20

Нарантуяа гишүүнийг их ажиглаж байгаа шүү, гайгүй санагддаг, гэхдээ маш сайн юм уншиж, жинхэнэ улс төрч болоорой, жижиг сажиг хэрүүл, хүн амьтны хов живээр хөөцөлдөж ёстой болохгүй шүү, сайн унш, сайн судал, таньд амжилт хүсье

0  |  0
zochin(103.9.90.130) 2017 оны 01 сарын 19

Ene reklamnii oron zaigaas bid hezee salah yum be

0  |  0
zochin(150.129.142.202) 2017 оны 01 сарын 19

AN yaj eerchlegddeg um Negee l olon jild ender alband tansaglan suugaad idej uuj tsadsan nekhed l namiig udirdakhaar yakh um. TER ERDENE gedeg hkeruulch tegssen surguuligyi nekher bna lee Gantemer odoo bolobsroloor /MYYN/ bolgoj togloson odoo boli

0  |  0
Zav(202.131.230.162) 2017 оны 01 сарын 19

Hudlaa shaadag gar bgaa yum daa. Ene huuhen

0  |  0
саруул(202.9.40.57) 2017 оны 01 сарын 19

нам шинэчлэгдэж чадах уу. хуучин хүмүүс нь нэр дэвшиж байна шүү дээ. Ийм нөхцөлд хэцүү л юм. гантөмөр гарч ирвэл арай өөр байж мэднэ. гэхдээ бас зөөлхөн хүн дээ.

0  |  0
Top