"Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-д батлагдсан Аялал жуулчлалыг 2017 онд хөгжүүлэх 13 зорилтыг хэрхэн яаж хэрэгжүүлэх төлөвлөгөөний тухай хэлэлцүүлэг ярилцлагыг Дорнод Их сургууль дээр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт "Дорнод Аялал жуулчлалын нэгдэл"- ийн гишүүд, аймгийн ЗДТГ, БОАЖГ-ын мэргэжилтэнүүд оролцож төлөвлөгөөний эхний хэсгийг хэлэлцэж ажлын саналуудыг томъёолж тодорхойлов.
Тухайлбал, Дорнод аймагт Аялал жуулчлалын цогц 5 брэнд бүтээгдэхүүнийг тодруулж хөгжүүлэх боломжийг тодорхойлох зорилготой олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Дорнод их сургуультай хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
О.Анир
Эх сурвалж: choibalsan.mn
Сэтгэгдэл ( 0 )