СҮХБААТАР: Их жанжины мэндэлсний 124 насны ойд зориулсан эссэ бичлэгийн уралдаан зарлалаа

Админ | Zindaa.mn
2017 оны 01 сарын 19

Их Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойг ирэх хоёрдугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар аймгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлнэ.

Энэ хүрээнд төр нийгмийн нэрт зүтгэлтэн, их жанжны түүхэн гавьяа үйл хэргийг сурталчлах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар анги, МСҮТ-ийн сурагчдын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна.

Эсээг энэ сарын 30-ныг дуустал аймгийн ЗДТГ-ын 207 тоотод хүлээн авах бөгөөд Д.Сүхбаатарын түүхэн гавьяа, үйл хэргийг эргэн сануулах, жанжны тухай өөрийн бодол санаагаа илэрхийлэн 250-аас дээш үгэнд багтаан "arial" фонтоор шивж, овог нэр, холбогдох утас, регистрийн дугаар, сургууль анги, хаягаа дэлгэрэнгүй бичиж ирүүлэх ёстой ажээ.

1-5 дугаар байрыг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм. 

О.Анир 

Эх сурвалж: Сүхбаатар аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бодько(66.181.161.120) 2018 оны 01 сарын 26

Сайн байна холбоо барих утас байна уу

0  |  0
Top