Монгол Улсын Их Хурлын 2016 оны 38 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 98 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн олгож байгаа хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаж, хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан нийт өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт олгож байгаа билээ.
Дорнод аймгийн хувьд өрхийн нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй 19017 өрхийн 0-18 насны 28538 хүүхэд байна. Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны босго онооноос доогуур үнэлэгдсэн нийт хүүхдийн 70 хувь буюу 19977 хүүхэд сар бүр бэлэн мөнгө хэлбэрээр 20 мянган төгрөг авч байгаа юм.
Харин өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны босго онооноос дээш үнэлэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны 8561 хүүхдэд сар бүр холбогдох банкууд бичилт хийж хуримтлал үүсгэн 2019 оноос эхлэн нөхөж олгохоор шийдвэрлэгдсэн.
О.Анир
Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 0 )