Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний анхан шатны боловсруулалтыг сумандаа хийх, орон нутагт шинээр ажлын байр бий болгох зорилгоор УИХ-ын Г.Занданшатар арьс шир боловсруулах тоног төхөөрөмжийг Баянхонгор аймгийн Богд, Өлзийт, Жинст, Шинэжинст, Баянговь, Баянлиг сумдад олголоо.
Аймгийн Засаг дарга дээрх тоног төхөөрөмжийн эрхийн бичгийг аймгийн ИТХ-ын хуралдааны үеэр сумдын Засаг дарга нарт гардууллаа. Тэрбээр энэ үеэр уг төхөөрөмжийг хэрэгтэй хүнд нь олж өгөх ёстойг сануулсан юм.
Ингэснээр иргэд зах зээлд үнэгүйдэж байгаа хонины нэхий, ямааны арьсыг боловсруулж нэмүү өртөг шингээх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.
О.Анир
Эх сурвалж: Баянхонгор аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 0 )