Баянхонгор аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийгэм эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 08-11-ний хооронд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Баруун Эзнээ хошууны Далайн хөв хотод айлчилж хөрш хоёр орны хамтын ажиллагааны талаар албан хэлэлцээр хийлээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр, Хурандаа Д.Жаргалсайхан, Замын цагдаагийн тасгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Содномсамдан, Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Д.Оюунцэцэг, Худалдаа аж үйлдвэрийн танхимын менежер Б.Наранбаяр нар оролцлоо.
БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Баруун Эзнээ хошууны Намын хорооны байнгын гишүүн, хошууны орлогч Хуан Тиан Бин, Намын хорооны байнгын гишүүн, маркетингийн хэлтсийн дарга, хошууны орлогч Сүн Шин Юү, Цэхээ боомтын зөвлөлийн орлогч Тан Пэй Мин, Цэхээ боомтын дарга Болд, Аялал жуулчлалын товчооны дарга Жао Чун Ли, Соёл, радио телевизийн товчооны дарга Фөн Шиү Чин, Соёл радио телевизийн товчооны орлогч Нарс, Цагдаагийн газрын дарга Гарьд, Тамгын газрын орлогч, гадаад явдлын албан хэргийн дарга Бадраа нар оролцлоо.
Дээрх хоёр улсын удирдах албаны бүрэлдэхүүнтэй хэлэлцээрийг эхлүүлж аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр нар аймгийн нийгэм эдийн засаг болоод цаашид хамтран ажиллах боломжийн талаар мэдээлэл хийж төгсгөлд нь тус оронтой урьд нь соёл урлаг, худалдааны чиглэлээр хамтран ажиллаж байсан тэргүүн туршлага онцлог ажлуудыг үргэлжлүүлэх боловсрол, хөдөө аж ахуй, дэд бүтэц, аялал жуулчлалын чиглэлээр шинээр хамтран ажиллах талаар албан яриандаа хэлсэн юм.
Мөн аймгийн аялал жуулчлал, соёлын салбарын өнөөгийн байдал, цаашид хамтран ажиллах талаар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Содномсамдан, Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн Д.Мөнхцэцэг нар тус тус мэдээлэл хийж хамтран ажиллах саналыг Эзнээ хошууны Далайн хөв хотын албаны хүмүүст тавьсан. Үүнд:
Соёл урлагийн талаар
1.Хүүхдийн уран бүтээлээр дамжуулж хоёр орны соёлыг сурталчлах
2.Сурагч солилцоог хамтран хэрэгжүүлэх.
3.Соёл урлагийн салбарт ажиллаж байгаа багш, уран бүтээлчдийг туршлага судлуулах тухайн мэргэжлээр ажлуулах.
Аялал жуулчлалын талаар
1.Аялал жуучлалын дэд бүтцийг хөгжүүлэх /зам, үйлчилгээ, орон байр/
2.Виз олгох асуудлыг Элчин сайдын яам, Гадаад харилцааны яаманд уламжилж шийдвэрлүүлэх.
3.Хоёр орны аялал жуулчлалын салбарын аяллын компани, байгууллага иргэдийг туршлага судлах аяллыг зохион байгуулах
4.Хоёр улсыг холбосон судалгааны баг ажлуулж аяллын хөтөлбөр маршрутыг тодорхойлох.
Худалдаа, арилжааны талаар
1.Цэхээ боомтод зохион байгуулагддаг үзэсгэлэн худалдааг цаашид өргөжүүлэх.
2.Баянхонгор аймгаас үзэсгэлэнд худалдаанд оролцож байгаа иргэдийн бүтээгдэхүүн, үзмэрүүдэд урьдчилсан байдлаар мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг гаргаж оролцуулж байх.
3.Цэхээ боомтод худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой иргэдийг бодлогоор дэмжих.
4.Чанарын шаардлага хангасан мах нийлүүлэх.
Тус хэлэлцээрийн хүрээнд Баянхонгор аймгаас айлчилсан төлөөлөгчид Далай хөв хотод үйл ажиллагаа явуулдаг Монгол сургууль болон аялал жуулчлалын үзмэр, бүтээгдэхүүн Хар хотын туурь, Цанын бааз, Музейтэй тус тус танилцсан юм. Энэхүү хэлэлцээрийн төгсгөлд Говь-Алтай аймгийн Алтай чуулгын уран бүтээлчдийн аялан тоглолт Соёлын төв ордонд маш амжилттай тавигдаж Эзнээ хошууны иргэд өндөр сэтгэгдлээр хүлээн авсан байна.
О.Анир
Эх сурвалж: Баянхонгор аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 0 )