Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.2 дахь хэсэгт зааснаар харьяалах Иргэний зөвлөл, оршин суугч, иргэдэд үйл ажиллагааныхаа тайланг танилцуулах, санал хүсэлтийг сонсож, цаашид хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох зорилгоор энэ сарын 19-ний өдөр 14-17 цагийн хооронд Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас 2016 онд хийсэн ажлын тайланг иргэдэд танилцууллаа.
Арга хэмжээний хүрээнд цагдаагийн албанд хэрэглэгдэж байгаа тусгай хэрэгслээр үзүүлэн гаргаж, “Дэгжих-Говь” авто сургуультай хамтран эрх хасагдсан жолооч нарт сургалт явуулж, шалгалт авах ажлыг газар дээр нь зохион байгуулан гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах үйлчилгээг үзүүлсэн бөгөөд 16 иргэн жолооны эрхээ сэргээх шалгалтанд хамрагдаж, 5 иргэн жолооны эрхийн үнэмлэхээ шинэчлэх материал бүрдүүлэн өгч, 18 иргэн хууль эрхзүйн зөвлөгөө авсан байна.
Мөн зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зурагт санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг иргэдэд тарааж ажиллаа.
О.Анир
Эх сурвалж: ЗЦА
Сэтгэгдэл ( 0 )