Тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэлд тавих хяналт, шалгалт эхэлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 23

Улсын хэмжээнд “ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГЭРЭЛТҮҮЛЭХ ХЭРЭГСЭЛД ТАВИХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд Орон нутгийн хяналтын хэлтэс, аймгууд дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, хэсгээс Монгол Улсын стандарт MNS 4598:2011 "Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага", Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5 дахь заалтын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр тээврийн хэрэгслийн гэрэл, гэрэлтүүлэх хэрэгслийн стандарт, зориулалтын бус xenon, led гэрлийг суурилуулсан, хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдсан, нэмэгдлээр болон зориулалт өөрчлөн өөр өнгийн оврын болон улсын дугаарын гэрэл, их гэрэл, гэрэлтүүлүүр байрлуулсан, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл бохирдсон, бүрэн бус болон холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлэх тухай дүрмийн шаардлагыг биелүүлээгүй, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх журам зөрчсөн зэрэг зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр хяналт, шалгалтыг эрчимжүүлэн, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллаж байна гэж Орон нутгийн хяналтын хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
жолооч(122.201.24.129) 2017 оны 01 сарын 23

Хөдөөгийн замд /хотод ч ашиглагддаг/ жолооч нар гэрлээ шилжүүдэггүй асуудал аль эртнээс яригддаг ЗЦГ одоо л нэг ажил болгох сураг гарч байна гэрлээ шилжүүлээч гэсэн дохио өгч гэрлээрээ дохиход элдвээр хараах,салаавч гаргаад зөрөх жолооч байдагыг цагдаа нар сайн анхаарах хэрэгтэй одоо олон төрлийн нэмэгдэл гэрэл ашиглах явдал их гардаг болсон үүнээс болж осол зөрчлийн тоо ч нэмэгдэж байгаа шүү ЦАГДАА нар минь ээ

0  |  0
Top