Дархан-Уул: Бэлэн бусаар торгох төхөөрөмжөө нэмэгдүүллээ

2017 оны 01 сарын 24

Дархан-Уул аймгийн хэмжээнд зам тээврийн осол гэмтлийг бууруулах, зөрчлийг багасгах үүднээс олон ажил хэрэгжүүлж байгаагийн нэг нь бэлэн бусаар торгох төхөөрөмжийг нэмэгдүүлэх ажил байсан юм. Энэ хүрээнд аймгийн Орон нутгийн төсвийн 33 сая төгрөгөөр бэлэн бусаар торгох 12 ширхэг төхөөрөмжийг /2017.1.23/ аймгийн удирдлагууд Замын Цагдаагийн тасагт хүлээлгэн өглөө. 

Уг төхөөрөмжөөр дамжуулан жолоочийн бүх мэдээллийг авах боломжтойгоос гадна иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ хурдан шуурхай болохын зэрэгцээ  үйлдэгдэж байгаа зам тээврийн хэрэг ослын гаралт буурах, хөдөлгөөний соёлыг дээшлүүлэхэд онцгой ач холбогдолтой юм. 

2016 онд нийт зам тээврийн хэрэг ослын 820 дуудлага мэдээлэл ирж цаг алдалгүй түргэн шуурхай шийдвэрлэжээ. 2015 онд зам тээврийн хэрэг ослын улмаас 19 хүн нас барсан бол 2016 онд 10 хүн нас баржээ. Ингэснээр нас баралт 44,7 хувиар буурсан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top