Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бор гөрөөс агнахгүй байхыг анхаарууллаа. Учир нь иргэд бор гөрөөсний цус уух нэрээр хууль бусаар ан хийх нь ихэссэнтэй холбоотой ажээ.
Хууль бусаар ан хийсэн тохиолдолд гур 330 мянга, зүр 400 мянга, эр янзага 231 мянга, эм янзага 280 мянган төгрөгийг хоёр дахин өсгөж нөхөн төлүүлдэг юм.
Харин ан агнах зөвшөөрлийг БОНХАЖ-ын сайдын тушаалаар тогтоосон тухайн жилийн хяналтын тоонд багтаан иргэн эрхийн бичгээр сум, дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээгээр анчны үнэмлэхтэй иргэн хуулийн этгээд үйлдвэрлэлийн зориулалтаар бор гөрөөс агнаж, барих тусгай зөвшөөрөл авах ёстой.
О.Анир
Сэтгэгдэл ( 0 )