Хэнтийн Хан уулын нэрийг Бурхан халдун болгон өөрчилнө

Админ | Zindaa.mn
2017 оны 01 сарын 25

 УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хэнтийн Хан уулын нэрийг Бурхан халдун уул гэж өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн байна. Дээрх тогтоолын төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын тайлбараар Хэнтийн нурууны далайн төвшнөөс дээш 2361,5 метрт орших Хэнтийн хаан уул гэсэн тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг Бурхан Халдун уул болгон өөрчлөх асуудал энэхүү тогтоолын хүрээнд орж ирсэн гэсэн тайлбарыг өгсөн юм. Тус газар нь Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын нутгийн зарим хэсгийг хамран, нийт  415012 га талбайг эзлэн оршдог байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top