“Ахмадаа дээдлэх жил”-ийн ажлын нээлтийн арга хэмжээний үеэр ахмад дайчин, хувьгсал тэмцлийн ахмад зүтгэлтэн, Өвөрхангай аймгийн Хүндэт иргэн М.Цэдэндоржид орон нутгаас нэг өрөө байр олгож, батламжийг нь гардууллаа.
М.Цэдэндорж гуай эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг бататгаж хамгаалахын төлөө амь хайргүй тэмцэж, орон нутгийн төр, захиргааны байгууллагад 40 гаруй жил хөдөлмөрлөж, улс, эх орон, аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад зүтгэлтэн юм.
Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 1 )
Баяр хүргэе. Миний мэдэхээр Цэдэндорж гуай сум-нэгдлийн даргаар олон жил ажилласан, удирдан зохион байгуулах авьяастай, хүнлэг сайн дарга явсан юм шүү.