ДАРХАН-УУЛ: Аюулгүй нөөцийн 49 тонн өвсийг малчдад үнэгүй олгоно

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 27

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2.5 мянган малчин, мал бүхий өрхөд нийт 324.2 мянган толгой мал хонин толгойд шилжүүлснээр 661.6 мянган толгой мал өвөлжиж, хаваржих юм байна. Аймгийн хэмжээнд энэ онд 155.4 мянган толгой хээлтэгч мал төллөнө. Нийт 62 малчин өрхийн 3298 толгой бод мал, 12814 толгой бог мал отроор өвөлжиж хаваржих судалгаа гарсан бол, өөр аймаг суманд нийт 16112 толгой мал оторлож байгаа аж.

Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөр 2015 онд 5000 боодол буюу 100 тонн өвсийг бэлтгэж хадгалсан ба Аймгийн өвөлжилтийн комиссын хуралдааны шийдвэрээр Сумдад 4600 буюу 92 тонн өвс хуваарилсан байна. Аймгийн аюулгүй нөөцөд 2450 боодол буюу 49 тн өвс зарцуулагдаагүй байна.

Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 6 сая төгрөгөөр 21.4 тонн малын тэжээл нөөцөлснөөс өнгөрөгч 11 дүгээр сард сумдын өвөлжилтийн цаг үеийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах үеэр 7 тн хивгийг Хонгор, Шарын гол сумдын 140 малчин өрхөд тараан олгосон. Одоогоор 14,4 тонн хивэгний нөөцтэй гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Аймгийн нөөцөд байгаа 49 тонн өвсийг малчдад үнэ төлбөргүйгээр тараах ажлын бэлтгэлийг сайтар хангаж 2 дугаар сарын 10-ны дотор малчдад хүргэх ажлыг зохион байгуулахыг аймгийн Засаг даргаас сумдын дарга нар, мэргэжлийн байгууллагуудад даалгалаа.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэ(76.114.212.208) 2017 оны 01 сарын 30

Улсын хөрөнгөөр хадаж авсан өвсийг хувь хүний хөрөнгө болох малд нь үнэгүй өгнө гэдэг ойлгомжгүй. Хүн өөрийнхөө хөрөнгөө хамгаалахын тулд зун намартаа хадлан тэжээлээ өөрсдөө базааж авах естой бус уу. Зунжин наадамлаж, намаржин найрласан нөхдүүдийн малд бидний татвараас зарцуулсан мөнгөөр хадсан өвс , тэжээлийг үнэгүй өгөх нь зөв үү??

0  |  0
Top