ДАРХАН-УУЛ: Томуугийн дэгдэлт буурлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 27

Дархан-Уул аймгийн онцгой комиссын хурлаар томуу, томуу төст өвчний байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнд томуугийн дэгдэлт өнгөрөгч сараас буурсан гэж аймгийн Эрүүл мэндийн газраас танилцуулсан юм. Амбулаторид суурилсан томуугийн харуулдан тандалтын 30 нэгжүүдэд 3 дугаар долоо хоногт нийт 205,270 хүн үйлчлүүлсний 20.989 (10.2 хувь) нь ТТӨ-тэй гэж оношлогдон, 10,000 хүн амд 70.2 тохиолдол бүртгэгдсэн байна.

ТТӨ-өөр өвчлөгсдийн 88.4 хувийг 15 хүртэл насны хүүхэд, үүнээс 63 хувийг 4 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Аймгийн хэмжээнд түргэн тусламжийн нийт дуудлагын 14.7 хувийг ТТӨ эзэлж байгаа ба хүүхдийн дуудлага 28.1 хувь байна.Аймгийн амбулаторийн нийт үзлэгт ТТӨ 4.7 хувийг эзэлж, өмнөх 7 хоногоос 0.3 хувиар буурч, сүүлийн 3 жилийн дунджаас 3 хувиар тус бүр их байгаа аж.

Амбулаторийн үзлэгийн тоонд үндэслэн хөл хорио тогтоох хэмжээнд хүрээгүй, хичээл сургалт явуулахад хэвийн гэж мэргэжлийн байгууллагууд үзжээ. БСШУСЯ-наас орон нутагт сурагчдын амралтыг сунгах талаар шийдвэр ирээгүй бөгөөд хичээл сургалтыг төлөвлөлтийн хүрээнд зохион байгуулна гэв. Харин бага насны хүүхдийг хамарсан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг ААНБ-уудад анхаарууллаа.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top