“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” Ган бөмбөлгийн үйлдвэрийн нээлтээ хийжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 31

 “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК нь евро стандартад нийцсэн Ган бөмбөлгийн үйлдвэрийг 2017 оны 01 сарын 28-нд ашиглалтанд оруулсан байна. Тус үйлдвэрийн нээлтийн арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Баатарсүх тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамыг төлөөлж Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Баатарсүх үг хэлж, УУХҮ-ийн сайд Ц.Дашдоржийн талархалыг дамжуулж, дурсгалын зүйл гардууллаа. Энэхүү үйлдвэр нь Монгол Улсад анхны давтах аргын технологитой, орчин үеийн тэргүүлэх технологид суурилсан бүрэн автомат удирдлага, хяналтын системтэй үйлдвэр юм.  

Үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжийг Герман улсын “Shuler” компани, бусад дагалдах төхөөрөмжийг Итали улсад үйлдвэрлэж нийлүүлсэн байна. Энэ үйлдвэр байгуулагдсанаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр төрөл олширч, нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь онцлог юм.  Мөн энэ ондоо багтааж цувимал аргын ган бөмбөлгийн үйлдвэр ашиглалтад оруулах ба ингэснээр давтах болон цувих аргын  хоёр үйлдвэрийн жилийн нийт хүчин чадал 55-60 мянган тонн болж, дотоодын хэрэгцээний 80 гаруй хувийг ханган, ойролцоогоор 60 гаруй сая ам.долларын гадагш урсах валютыг Монголдоо үлдээх боломжтой болох юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nom(103.229.122.152) 2017 оны 07 сарын 13

nom

0  |  0
Top