Цагаан зээрийн шилжилт хөдөлгөөнд тандалт хийж байна.
Малын гоц халдварт шүлхийн өвчин Эрдэнэцагаан суманд оношлогдож, Асгат суманд сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор БОАЖГ-аас цагаан зээрийн шилжилт хөдөлгөөнд тандалт хийх ажлын хэсэг ажиллаж байна. Шүлхий өвчний голомтын бүс нутгийн баруун талаар болон цагаан зээр үзэгдсэн цэгүүдэд тандалт хийж ажиллаж байна. Эрдэнэцагаан, Сүхбаатар, Асгат зэрэг сумдад 300 мянга гаруй цагаан зээр өвөлжиж байгаа юм. Зээрэнд тандалт хийхэд зарим зээрийн хэлний хучуур эд хуулрах, халуурах, туруу нь салах шинж тэмдгээр өвчилж байгаа ба түргэн тестээр шинжлэхэд шүлхий өвчин болох нь тогтоогдсон байна.
Сэтгэгдэл ( 0 )