Цээл сум “Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн хүрээнд 53 арга хэмжээ явуулжээ

2017 оны 02 сарын 02

Сумын нийгэм, эдийн засгийг хөгжүүлж иргэдээ ажилтай, орлоготой болгох зорилгоор сумын ИТХуралдаанаас 4 зорилтын хүрээнд 53 хэрэгжүүлэх арга хэмжээг баталж, энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх нээлтийн үйл ажиллагааг “Ажилтай орлоготой иргэн-2017” уриан дор зохион байгуулж өнөөдөр сумын соёлын төвд  нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд сумын удирдлагууд, болон аймгаас ирсэн ажлын хэсгийн хамт олон, төрийн болон төсөвт байгууллагын ажиллагсад, сумын иргэд оролцсон юм.

2017 онд Цээл суманд 569 иргэнийг байнгын болон түр (улирлын) ажлын байраар хангаж ажилтай орлоготой болгохоор зорилт дэвшүүлж байна.

Аймгийн ЖДҮ-27 хөтөлбөрийн хүрээнд Мах боловсруулах үйлдвэр, Сумын ААН нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд Спорт заалыг шинээр байгуулж иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг сайжруулна. Мөн соёлын төвдөө 200 ширхэг үзвэрийн сандалтай болно. Иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сумандаа зарж борлуулах боломжийг нэмэгдүүлнэ. Хогийн цэгийг засан сайжруулж хогийг ангилан ялгаж дахинболовсруулах үйлдвэрийг байгуулах зэрэг ажлуудыг сумын удирдлагууд иргэдэд танилцуулсан юм.

Уулзалтад оролцсон иргэдээс ажилтай орлоготой байхын ач тус, хөдөлмөрлөх хүсэл мөрөөдлийг иргэдэдтөрүүлэх зорилгоор үг хэлж, урам өгсөн юм. Тухайлбал

2Ахуй үйлчилгээний эрхлэгч Мөнхсайхан: Би 2015 онд Ахуй үйлчилгээний төслөөр эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 15 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээн авсан. Одоогоор манайх оёдол, гутал үйлдвэрлэл, үсчин, гоо сайхны чиглэлээр  үйл ажиллагаа тогтвортой явуулж 5-6 иргэнийг тогтвортой ажлын байраар хангаад байна.

Он гарсанаар Заамар сумын МСҮТ-тэй хамтран Оёдол эсгүүр, талх нарийн боов зэрэг сургалтуудыг амжилттай зохион байгуулж сумын 15 иргэнийг сургалтанд хамрууллаа.

Одоо үйл ажиллагаагаа өргөжүүлэн гэрийн цаваг, цагаан бүрээс зэрэг гэр ахуйн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бодолтой байна. Гэвч өрөө тасалгаа маань шаардлага хангахгүй байгаа тул биднийг ажлын тохитой байр сууцтай болоход туслалцаа үзүүлнэ үү гэж хүсэх байна.

Уриан жилийн нээлтийн үйл ажиллагаа Цагаан сар үзэсгэлэн худалдаагаар үргэлжиллээ. Үзэсгэлэн худалдаанд 8 иргэн,  3 хоршоо орлцон 5 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг иргэдэд худладан борлуулж 500.000  төгрөгийн орлого оллоо. Үзэсгэлэн худалдаа 2 хоног үргэлжилнэ.6

8

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top