“Жаст”-ын Ш.Батхүүгийн 140 сая ам.долларын өрийг Монгол Улс төлнө

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 03

 “Жаст” группын ерөн­хий­лөгч асан Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банк­наас төрийн өмчит ком­паниудын нэрийг барин 140 сая ам.доллар зээлсэн нь өнөөдөр өмнөөс нь Монгол Улс төлөхөд хүрээд байна. Энэ жил дээрх өрийг Засгийн газар төлөхөөс өөр аргагүйд хүрсэн мэдээллийг эх сурвалж өгч байна. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар Төмөр зам нийгэмлэгийг барьцаалан, Төрийн өмчийн хороо батлан дааж “Жаст” группт 140 сая ам.долларын зээлийг дээрх “Стандарт” банкнаас олгосон байдаг. Энэ бол 2009 он юм. Харамсалтай нь зээлдэгч “Жаст” групп 2013 онд дампуурлаа зарлаж, Хадгаламж банкийг нь Монголбанкнаас татан буулгах шийдвэр гарснаар “Жаст” группын ерөнхийлөгч асан Ш.Батхүү дээрх зээлээ төлж чадахгүйд хүрсэн юм. Банкаа, компаниа дампууруулсан Ш.Батхүүг удалгүй хуулийнхан шалгаж эхэлсэн юм. Учир нь 2013 оны сүүлээс Өмнөд Афиркийн Бүгд найрамдах улсын “Стандарт” банкныхны зээлээ Монгол Улсын Засгийн газраас нэхэмжилж эхэлсэнээр Ш.Батхүү шалгагдаж эхэлсэн билээ.

Ш.Батхүү эхэндээ төрийн өмчит компаниудыг барьцаалж зээл аваагүй, харин тэдний өмнөөс хуурамч бичиг баримт бүрдүүлэн зээл авсан мэтээр тайлбарлаж байсан юм. Нөгөө талдаа барьцаалсан, батлан даалт гаргасан “Эрдэнэт”-ийн захирал Ч.Ганзориг, Улаанбаатар Төмөр зам компанийн захирал Т.Очирхүү, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нар ч батлан даалт гаргаж, зээл өгөх боломж өгөөгүй хэмээн мэлзэж байсан билээ. Энэ нь нэг талдаа Монголчуудад ашигтай ч гадныхан бидэн хулхидуулаад өнгөрнө гэж юу байхав. Цаг хожсон л хэрэг байлаа.

Монголын хуулийн байгууллага Ш.Батхүү хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх мэтээр тайлбарлаж, энэ асуудлаар нь эрүүгийн хэрэг хүртэл үүсгэж “Стандарт” банкийг доромжилсон тул тэд Арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг өгсөн юм. Мэдээж олон улсын Арбитрын шүүхээс Ш.Батхүү хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй, Монголын төрийн өмчийн компаниуд батлан даалт гаргасан гэдэг дүгнэлт гаргаж, манай Засгийн газар 140 сая ам.доллар төлөх шийдвэрийг өнгөрсөн 2016 онд гаргасан юм. Эх сурвалжийн хэлж буйгаар Ш.Батхүүгийн өрийг төл гэсэн шүүхийн шийдвэр Монголын Засгийн газар, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад албан ёсоор ирсэн гэх мэдээлэл бий. Энэ өрийг энэ жил төлөх ёстой гэдэг мэдээллийг учир мэдэх эх сурвалж хэлж байгаа. Эдийн засаг хүндэрсэн, өмнөх өр зээлээ төлж чадахгүйд хүрсэн Засгийн газарт энэ нь чөдөр тушаа болох нь мэдээж юм. 2009 онд зээлсэн 140 сая ам.долларын зээл өнөөдөр их хэмжээгээр нэмэгдсэн байж таараа. Хэрэв энэхүү зээлийг төлж чадахгүйд хүрвэл тухайн улсад оршин суух элчин сайдын яам, консулын газрын байр зэргийг хураагаад авчихдаг бичигдээгүй дүрэм олон улсад мөрддөгдөг байна.

 Ш.Батхүү, Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү нар хариуцлагаас бултаж чаджээ 

 Ш.Батхүүг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсээс 2013 онд шалгаж эхэлсэн юм. Тэрээр хоригдож байцаагдсан ч эрүүл мэндийн шалтгаанаар улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зэргээр сүүлдээ батлан даалтад гарч байв. Гэвч өнөөдөр тэрээр сул чөлөөтэй алхаж яваа юм. Угтаа бол Монголын Засгийн газрыг өрөнд оруулсан тэр эрхэмийг өнөөдөр шалгаж байцаах, эд хөрөнгийг нь хураан авах байдал үүсэх ёстой. Гэвч манай хуулийнхан тавиад явуулчихсан. Ш.Батхүү өнөөдөр хаана, юу хийж яваа нь сураг алга байна. Нөгөө талдаа Ш.Батхүүд батлан даалт гаргасан төрийн компаниудын захирал Ч.Ганзориг, Т.Очирхүү, Д.Сугар нарыг шалгаж байцаах, тэдэн хариуцлага тооцох ёстой ч тэгсэнгүй.

Ш.Батхүү зээл авч байсан 2009 оны тэр үед С.Баяр ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. Сөрөг хүчин АН-ын Засгийн газрын үед Х.Тэмүүжин сайд ч асуудлыг шийдэж, гэмт хэрэгтнүүдэд хариуцлага хүлээлгэж чадаагүй. МАН өнөөдөр өөрийн намын угшилтай энэ хүмүүст хариуцлага хүлээлгэнэ гэж итгэхэд бэрх юм. Харин ч төрийн өндөр албан тушаал хашиж байна. Д.Сугар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгогдон, халдашгүй хамгаалалтад орчихсон яваа. 2013 онд түүнийг шалгаж байцаах шаардлага хуулийнханд гарч байсан ч тэрээр халдашгүй эрх ямбынхаа хүчинд хуулийнхнаас мултарч чадсан юм. Монголын төр, хууль хүчний байгууллагынхан эдгээр албан тушаалтнуудын өмнө хүчин мөхөстөж ирлээ.

Т.Амартүвшин

Сэтгэгдэл ( 72 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.187.77) 2017 оны 09 сарын 18

ийм ойлгомжтой асуудлыг хуулийн хан яагаад шударгаар шийдэхгүй бгаа юм бэ.хахууль авснаас зайлахгүй болов уу.төлөхгүй шүү ард түмээн

0  |  0
delger(81.247.211.244) 2017 оны 07 сарын 23

Muu yavahaar sn uh gej ug bdg san iim muuhai uhamsartai hun bh gej yaaaaj chadaj bn aa ene hun gazar nutagaa bartsaand tavij mungu avdag enend eruu shuult uguj chaddaggui yum bol mongold amdrah erhiig in hasmaar jostoi muuhai hun

0  |  0
Иргэн(66.181.189.87) 2017 оны 02 сарын 08

Зов зугээр ажил нь явагдаж байхад нь бух хоронгийг нь хурааж авсан Ялтанхуяг тэргуутэн хариуцлага хулээх шаардлагатай гэж харагддаг. Батхуугийн хувьд бол харинч буруугуйл юм билээдээ?!

0  |  0
Зочин(183.81.169.24) 2017 оны 02 сарын 08

Энэ монготплга болоогуц эбицгийн гар холууд яагаад ажлаа хийхгуй бна атг шуух прокурор гээд батхуугийн хоронгийг борлуулсанибол хангалтай гарах бсан батхуу 100саяг авч бусад монго хашаа ч юм орсон гэж сонсож бсан

0  |  0
Зочин(202.126.89.164) 2017 оны 02 сарын 08

Энэ бол Жаст компанийн анхнаасаа тооцоолж төлөвлөсөн луйвар юмаа. Эд нар ах дүүсээрээ гэр бүлээрээ нийл хийсэн луйвар. Нийслэлийн ерөнхий менежер байсан Бат,эхнэр Алтанцэцэг, ерөнхий нягтлан Батсайхан гэх мэтээр анхнаасаа төлөвлөж идэж уусан улсын хөрөнгө. Одоо эд нар гэр бүлээрээ,удам судраараа элбэг тансаг амьдарч байна. Улс Монгол ард түмэн одоо бүгдээрээ эдний өрийг төлнө дөө.

0  |  0
Hi(174.112.28.123) 2017 оны 02 сарын 08

Mongolchyyd setgeh xeregtei. Bathuug uxchixsen geed nyygaad boloo. Ur tsairna hehe

0  |  0
economist(43.228.129.167) 2017 оны 02 сарын 08

Ene hun hadgalamj bankniihaa todorhoi huviig zaraad l ene uruu tuluh bolomjtoi baisan. TUhain uyiin uls turiin buleg etgeeduud zoriudaar tuhain uyiin mongoliin hamgiin tom aktivtei bankiig ni avch, just oil geed buh businesiig ni bulaasan.

0  |  0
ман нам(122.201.24.11) 2017 оны 02 сарын 08

140сая$ наадах 3 т чинь юу ч биш шүү дээ.Төлөх гээд л мартчихаад яваа байлгүй дээ.

0  |  0
ГОСТЬ(202.179.11.10) 2017 оны 02 сарын 08

энэ нөхрийн махны үйлдвэрүүд банк, шатахууны газруудыг нь тэр зээлийн оронд хурааж аваад одоо тэд нь төрийн банкны мэдэлд байдаг ш дээ.харин тэдгээр хөрөнгийг нь манай урд засгийхан завшчихаагүй л бол. хусахдаа гаргуун гарууд л даа

0  |  0
Khe(202.9.40.145) 2017 оны 02 сарын 08

Бүгдээрээ мөнгө цуглуулж мэргэжлийн алуурчин хөлсөлж эд нарыг орчлонгоос зайлуулъя

0  |  0
зочин(103.57.94.217) 2017 оны 02 сарын 08

МЭРГЭН бууч л хэрэгтэй болждээ сайхан намнах юмсан

0  |  0
Zochin (66.181.190.109) 2017 оны 02 сарын 08

Luibarchidiinhaa buh hurungiig huraaj zeelee tuluuleh heregtei biz dee. Hamtran oroltsoj hulgai hiigchidiin hurungiig n huraaj abch tulburiig tuluuleech ee Mongold hulgaichid luivardsan munguuruu ulam deeshee suudag zurshil nemegdej , esvel Mongoliin ed baylag luivardah n mood boljee Hariutslaga tootsoj tulbur uu abah heregtei shaardaj bna

0  |  0
Үг(27.123.214.80) 2017 оны 02 сарын 07

МУ-д лав МАН-д л хууль үйлчлэхгүй юм байна.

0  |  0
Санал(112.72.12.72) 2017 оны 02 сарын 07

Болохгүйшдээ наад луйварчнаараа төлүзлээчээ

0  |  0
Hoho(182.160.6.161) 2017 оны 02 сарын 07

Ene humuus tgd haana yavaa iin yagaad holbogdolgui gej sulladag um. Herev holbogdolgui um bol zasgiin gazart yamar hamaatai iin.

0  |  0
B(202.9.42.188) 2017 оны 02 сарын 07

Sugar gej uhej bsan ch bagadahaar heleh muu ug oldohgui huur bhiimda uhliin muuhaigaar uhvel taarna

0  |  0
Хн(139.5.216.230) 2017 оны 02 сарын 07

Энэнд бас л нөгөө Мөнх-Оргилын хуулийн фирм оролцсон байдаг байхаа

0  |  0
зочин(106.102.129.26) 2017 оны 02 сарын 07

Юу ч хэлээд шаардаад төр засаг нь тоохгүй блхр залхаж бна одоо ч бүр нэмэргүй биздээ бурханы шийтгэл хүлээх байлгүй дээ

0  |  0
Огторгуй(139.5.216.43) 2017 оны 02 сарын 07

Нүгэл нь нүдээрээ цувна даа

0  |  0
crisis(150.129.142.143) 2017 оны 02 сарын 07

iim luivriin hyamral mongold nuurleed bn aa, ternees tsalin tethever halamj tanaad hereggui ee, ed bol yuuch bish bhgui yu

0  |  0
uur(202.9.42.81) 2017 оны 02 сарын 07

49/chini naad lalaruudiin hajuud shudraga humuus bna ymarch baisan ted gadnaas ym olood irsen bna tednees avii gevel avah ym bna, Harin jastiin luivarchdaas yu avah ymbe

0  |  0
oto(90.194.74.69) 2017 оны 02 сарын 07

Gants nowshiin uuj idseniig 3 saya irged tatvaraaraa toloh yum baihdaa. Zasgiin gazariin mongo gej yuu baihaw, heden huvalznuud ard tumenii tatvar, ard tumenii omchi gazariin bayalgiig l uren taran hiij olson hol huchi baigaa biz.

0  |  0
Луйварчин Сугар(66.181.185.168) 2017 оны 02 сарын 07

Энэ муу Сугар гэж балиар луйварчин байнаа. Шалгуулахаа мэдээд хахууль өгч ҮХ-ийн цэцэд суугаад халдашгүй эрхтэй болчихсон. МИАТ-ийг яалаа? ТӨХ-г яалаа? Балиар луйварчин даа.

0  |  0
Бат(103.57.92.168) 2017 оны 02 сарын 07

Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэж үндсэн хуулиндаа заасан.Тэгээд цэцийн гишүүн их хурлын гишүүд хуулийн гадуур өнгөрөх ёсгүй.Өөрсдөдөө тохируулсан хууль гаргачихаад хулгай хийгээд яваад байна.Бүгдийг нь шоронд хий. Цаазал.

0  |  0
Төр гэдгийн ард(103.212.117.224) 2017 оны 02 сарын 07

Төрд байлга төрд ав гээд байгаа улс төрчдийн зорилго энэ шүүдээ тэр 49% авдаг нөхөд эдгээр хулгайчдын хажууд шудрага юм

0  |  0
Зочин(202.70.46.209) 2017 оны 02 сарын 07

Шууд дүүжил

0  |  0
батбаяр(122.201.24.190) 2017 оны 02 сарын 07

Хуулийнхан ажиллаж чадахгүй байгаа. Төрийн цагдаа нь луйварчинтай хуйвалдан нэр ус албанстушаалаас нь айддаг юм уу эсвэл мөнгө авдаг байх аа. Миний хувьд л залилан хийсэн хүнийг сэлэнгийн цагдаад өгөөд бараагүй хаясан.

0  |  0
Нараа(73.210.205.60) 2017 оны 02 сарын 05

Зээлүүлсэн мөнгөө эргүүлж аваач ээ. Өрөө төлөөч ээ, яадаг хар шуналын туламнууд вэ

0  |  0
юри(37.49.179.183) 2017 оны 02 сарын 05

Монгол улс толохгуй гээд шууд наадха манай улсад хэрэггуй новш гээд цаазал ард тумний амьдралг ер нь хэн ямар хумуус ингэж дампууруулдада бодооч цагаандаа гарсан балиар хумуус бхиима

0  |  0
Уудаа(103.229.120.91) 2017 оны 02 сарын 04

Наад хулгайчаа олж бууд, хамсаатнуудыг бууд, цаашид улсын уйлдвэр тоносон хулгайчыг бууддаг болое. Эрдэнэтийг торд буцааж ав.

0  |  0
bagi(49.0.207.11) 2017 оны 02 сарын 04

bitii xuts xulgaicnuudaa oorsdoo toloocn xar luibarcnin xulgaicnuudaa

0  |  0
Bogd(27.123.214.105) 2017 оны 02 сарын 04

Ene hulgaichaar toluul ee.

0  |  0
mnbv(93.82.147.241) 2017 оны 02 сарын 04

novshnuud mini ta nar udam sudraaraa laign uurendee ene ich olo humuusiin haraal

0  |  0
Harnuden(202.179.23.47) 2017 оны 02 сарын 03

Enenii hajuud ter nuurs hutulbur hoshin shogiin uzuulber . Bid ard tumen yash yostoi veee.

0  |  0
zochin(77.107.74.43) 2017 оны 02 сарын 03

Gol n ene munguur yu buteev

0  |  0
зочин(66.181.186.153) 2017 оны 02 сарын 03

Одоо амар болж дээ.Муусайн хулгайчид идэж уугаад ард түмнээс хандив аваад.Хэн хэний өмнөөс мөнгө төлж байпаг юм бэ.Цаана чинь түлээгээ авч чадахгүй резин түлж байна.МАЛНУУДАА.3 хан сая хүнээ аятайхан амьдруулж чадахгүй юм бол үхсэнээ хийж олон юм хуцаж гарч ирсэн юм бэ.Хэн ч 1 төгрөг ч битгий өг.

0  |  0
зүш(66.181.185.231) 2017 оны 02 сарын 03

батхүүгээр мөнгө авахуулж сугартанууд хувааж идээд батхүүгээ шоронд хийсэн нэр хийгээд ардуудаар төлүүлнэ

0  |  0
зочин(66.181.185.231) 2017 оны 02 сарын 03

луйварчид идэж ард түмэнээр төлүүлэх хөдөлгөөн гэгчийг зохион байгуулдаг коммунистуудын мөнхийн заль

0  |  0
ХАМ ХЭРГИЙГ ЭРҮҮДЭХ (202.9.40.28) 2017 оны 02 сарын 03

УИХ, ЦЭЦИЙН ГИШҮҮДИЙГ ХАМГААЛДГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ ХУЛГАЙ ЛУУВИРТАЙ ХОЛБООТОЙ ХҮМҮҮС ТИЙМ ХАМГААЛАЛТАНД ХАМГААЛАГДАХ СОНИРХОЛТОЙ НЬ ЖИШЭЭ ЭНЭ ТӨРИЙН БҮХ Л АЛБА АДИЛХАН ХАМГААЛАЛТ ГЭЖ ЮМЫГ БАЙХГҮЙ Л БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ЭНЭ ХЭРЭГТ ОРОЛЦСОН ХҮМҮҮСИЙГ ШҮҮХЭД ӨГЧ ЗОХИХ ШИЙТГЭЛИЙГ НЬ ОЛГОЖ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ ӨР ТӨЛБӨРИЙГ ТӨЛҮҮЛЖ УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ГАНЗОРИГ, ОЧИРХҮҮ, СУГАР НАРЫГ АТГ ЭРҮҮДЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. АРАЙ ДЭНДҮҮ ДАВРААЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ.

0  |  0
ЗОЧИН(183.81.169.59) 2017 оны 02 сарын 03

ЭНЭ ХОВШИЙН БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААН АВЧ, ЗАРААД ӨӨРӨӨР НЬ ТӨЛҮҮЛ, ШОРОНД ХИЙ...

0  |  0
Иргэн(139.5.217.12) 2017 оны 02 сарын 03

Жишээ нь энэ ерийг бас хандив нэрээр бид нараар телуулэх гээд бгаа

0  |  0
irgen(103.229.120.163) 2017 оны 02 сарын 03

MAN, AN-iin heniig ch yalgalgui arga hemjee awdag boloosoi ard tumeen yasan ch hetsu yum de

0  |  0
ТА 2ус яаж ч чадахгү(122.254.111.170) 2017 оны 02 сарын 03

СУГАР чинь МАН-ийн угшилтай Бадамжунайгийн хамгаалалттай

0  |  0
Ядуу иргэн(150.129.140.11) 2017 оны 02 сарын 03

Энэ хулгайч луйварчид хариуцлагаас мултрах есгуй. Тэднийг АТГ барьж хэргийг нь шалгах хэрэгтэй! Одоо МАН тер барьж байгаа болохоор МАН-ынхан новшроод луйварчдаа халхалж, бас ард тумнээ шулж,бас нэг намын этгээд нь энэ ерийг эх оронч санаачилга гаргаж зальдаад ард тумнээр телуулэх зорилготой байгаа юм биш биздээ?! Одоо больеоо! Авилгач луйварчдын емнеес хоногийн хоолоо дийлэхгуй байгаа ард тумэн хохирох есгуйшуу!

0  |  0
aagii(202.9.42.70) 2017 оны 02 сарын 03

Sugar, Ganzorig, Ochirhuu nar Bathuugiin 140000000iin hergees hezeech multarch chadahguil baih yagaad gevel SH.Bathuu tednii ih hemjeenii avilaga avsaniig zaaval ilchleh bolno

0  |  0
Дорж(202.21.106.131) 2017 оны 02 сарын 03

С.Баяр нь англи руу элчин болоод зугтчихсан. Юун 49% бэ 51-ч үгүй үлдэж байгаа юм бишүү. МАН-ынхан нээрээ алах юмаа

0  |  0
зочин(43.228.129.229) 2017 оны 02 сарын 03

Хууль үйлчилдэггүй, дарга нар арга хэмжээ авч чаддаггүй юм бол ЖАСТААР бүгдээрээ үйлчлүүлэхээ болчихий л доо.

0  |  0
Mandah(202.70.46.222) 2017 оны 02 сарын 03

Za za heleh vg algada aimaar hvmvvs yaj idej barna gej boddog um boldo

0  |  0
MN(199.87.154.255) 2017 оны 02 сарын 03

ШУУД ХУУЛЬ НТР ГЭХГҮЙГЭЭР ШУУД НИЙГМИЙН ЗАХИАЛГААР УСТГАДАГ ТОГТОЛЦОО ТОМ ГҮРНҮҮДЭД БАЙДАГ. ӨӨРӨӨ ХЭЛВЭЛ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ БҮЛЭГ ГЭХ ЮМ УУ ДАА. ЯПОНЫ ЯКУДЗА, ХЯТАДЫН ТЕРИАД, ОРОСЫН МАФИ ГЭХ МЭТ.

0  |  0
zochin(122.201.24.219) 2017 оны 02 сарын 03

naad lalaruudaa bugdiig ni tsaash ni kharuulaach

0  |  0
Top