Х.Нямбаатар: ”Оффшор”-ын хууль маргаан дагуулж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 03

 УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу Оффшорын хуулийн төслийн  танилцуулга, хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулсан юм. Уг хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар удирдан явуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн  Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Монголын хуульчдын холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцсон билээ. Хуулийн төсөл батлагдахгүй маргаан дагуулж байгаа юм. Энэ асуудлаар ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатараас тодрууллаа.

- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаад тодорхой хугацаа өнгөрлөө. Гишүүдийн маргаан дагуулж буй асуудал нь юу байна вэ?

- Хуулийн төсөл дээр эсрэг байр суурьтай гишүүд байна. Гишүүд гэр бүлийнхээ гишүүдийн нэр дээр оффшор данс эзэмшихийг бүр мөсөн хориглох саналтай байгаа. Мөн оффшор бүс гэхээсээ илүүтэй гадаадад данстай байхыг хориглох гэж хэт өргөн хүрээг хамруулж байна. Тиймээс зөвхөн оффшор бүсээ тоочин, нэр дурдах ёстой гэж гишүүд үзэж байна. Төрийн албан хаагчийн ах дүү, хамаатан саданг гадаадад данс эзэмшихийг хоригло гээд хууль гаргах нь 1966 оны эдийн засгийн соёлын эрхийн факт, Үндсэн хууль, бусад хүний эрхийн тухай баримт бичгүүдэд заасан жам ёсны эрхийг зөрчинө гэж үзэж байгаа. Дээрх асуудлууд маргаан дагуулж байна.

- Оффшор бүсийн улс гэж нэрлэх нь хэр зохимжтой байдаг юм бол. Улс орны харилцаанд сөрөг нөлөөтэй гэж гишүүд хэлж байсан?

- 1990-2015 оны хооронд Монгол Улсад гадаадын орнуудаас нийт 14.2 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгдсэнээс 10.8 тэрбум нь оффшор бүсийн улс орнуудаас хийгдсэн байна. Бусад орны туршлагаас харахад оффшор бүс гэх албан ёсны тодорхойлолт байхгүй. Эргийн гаднах, хилийн гаднах улс, бус нутаг гэх утгыг илэрхийлдэг. Иймд манай улсын хувьд оффшор бүсэд хамаарах улс, нутаг дэвсгэрийг тодорхойлох, жагсаалт батлах нь манай улсын гадаад харилцаа, бизнесийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай юм. Иймд бусад улс орны туршлагыг судлан үзэж оффшор бүсийг гадаад улсын нутаг дэвсгэр гэж томъёолсон байгаа.

Т.Түвшин

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(49.0.186.138) 2025 оны 03 сарын 13

76-гийн 30-иад хувь нь оффшортой үлдсэн хэсэг нь нээлгэхэд бэлэн байгаа улсууд олигтой хууль хийх үү

1  |  0
zochin(202.70.46.220) 2025 оны 03 сарын 13

gadaadad hench ymarch dans ezemshigui bval zugeerdee

1  |  0
Top